АРВАН ДӨРӨВ
Баялаг хараал уу, ерөөл үү ? 

Баялгийн хараал

“Баялгийн хараал” гэж нэрлэсэн хүчин зүйл байгалийн баялагтай орнуудыг дайрдаг гэсэн санааг Ж.Соросын санаачилгаар хэвлэсэн шилдэг эдийн засагчдын бүтээлийн товхимолд(“Escaping the resource curse” 2007) дурджээ. Байгалийн асар их баялагтай 36 улсыг судлаад 34 нь нэн ядуу байгаагаас тэд ийм дүгнэлт хийсэн байна. Монгол эрдэмтдийн дүгнэлтээс нэг их гажсангүйг түүх харуулна.1920 он. Сэцэн хан аймаг. Хөвчийн Жонон вангийн хошуу. “Балт минь сайн газарчлаарай. Газарчин Балтын зүтгэлээр алт олж чадвал Жонон  вангийн хошуу байтугай Сэцэн хан аймаг даяараа, сохор гуйлгачин хүртэл баяжна” Хошуу ноён нь газарчин Балтыг алтны оросуудтай явуулахын өмнө ийн захив.  Энэ бол “Төөрсөөр төрөлдөө” кинонд бууж үлдсэн баримт.1972 он. Эрдэнэт үйлдвэрийг оросуудтай хамтарч ашиглахын өмнө МАХН-ын Улс төрийн Товчооноос “Дэлхийд аравт орох энэ үйлдвэр ашиглалтанд ороод бид коммунизмд орж, хутга тавилгүй мах иднэ” гэж сурталдав. Ядаж Эрдэнэт хот гайхахаар хөгжилд хүрсэнгүй.1996 он. Тамсаг булаг. Ерөнхийлөгч П.Очирбат шинэхэн дээлэндээ тос нялж шоудангаа “Хай, ингээд монголчууд баяживаа” гэж тунхаглав. Тамсагаас холгүй Матад сумын төв гэж яайжийсан хэдэн байшинтай хүнгүй сум байна. Нефтийг нь хятад руу зөөсөөр л...  Үе үеийн ноёдууд ингэж ухуулж байгаад гадныханд ашигт малтмалаа өгч байсан ч ард түмэнд юу ч нялзаж байсангүй. Өчнөөн уурхай баялаг байгаад иргэдийнх нь 65 хувь ядуу байгаа нь үүний илрэл биш үү? Цөөн тооны дарга нар л хагартлаа баяжаад, баялаг минь гадагшаа урсдаг нь жам болов. Бороо Гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт бүгд энэ жишгээс гажсангүй. Одоо Оюу толгой, Таван толгой дахь асар их өмнөх баялгуудын  араас оруулахаар яаруулж байна.              Газрын баялгаас алт, мөнгөнөөс илүүтэй эрчим хүчний түүхий эдийг чухалчлан үзэж байна. Нефть, нүүрс бол газрын баялаг гэхээсээ эрчим хүчний эх үүсвэр юм. 

Эрчим хүчний хямралууд

Дэлхийн эрчим хүчний 38 хувийг хангаж буй нефть 40 жилийн дуусах гэж байна. Эрчим хүчний 5 томоохон хямрал тохиолдсон нь бүгд нефтьтэй холбоотой. Хоёр удаагийн хямрал нь Ирактай холбоотой гарчээ. 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер монголд айлчилж байтал Иракууд Кувейт руу дайран орох нь тэр. Ж.Бейкер айлчлалаа зогсоон санд мэнд буцсан бөгөөд нефтийн гуравдахь том хямрал ийнхүү эхэлжээ. Венесуэль(нөөцөөрөө 6-рт ордог) зэрэг нефтийн ихээхэн нөөцтэй орнуудад авторитар дэглэм тогтсон нь хямралыг гааруулж, урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцлийг бий болгож байна. Хятад, Энэтхэг зэрэг улсуудад эдийн засгийн өсөлт гарч байгааг дагалдан эрчим хүчний хэрэгцээ нь өссөөр байна. ХХ зуунд өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээтэй зэрэгцээд нефтийн том ордуудад илэрч байсан тул харьцангуй тайван байлаа. ХХI зуунд нефтийн том орд илрэх найдлага тун бага болсон учраас асуудал хурцдах төлөвтэй болов 

Ирээдүйн түлш

Нефть дуусчихаар амьдрал зогсчих юм шиг сэтгэх хэрэггүй. Нүүрс гэж эн тэргүүний орлогч байгаа юмсанж. Аль 1923 онд Германы эрдэмтэд Фишер, Тропш нарын туршилтаар нүүрснээс шингэн түлш гаргаж авч болох нь нотлогдсон байна.  Хямд, хялбар энэ технологийг Гитлер онцгой анхаарч, дайны үед Германы хуягт танкууд жилд 3 сая тонн ийм төрлийн түлш хэрэглэжээ. Тэр үед Японд ч CTL -хэрэглэж байв. “АНУ-д В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц  нүүрснээс гаргаж авсан шингэн түлш (CTL) хэрэглэх туршилтыг амжилттай хийлээ” гэсэн мэдээ цацагдсанаар нүүрс стратегийн бараа болов. Пентагон 2016 он гэхэд америкийн нисэх хүчний онгоцнуудын 50 хувийг ийм төрлийн түлшээр ажиллуулах зорилт тавьжээ. 2008 он гэхэд Пентагон 378 сая литр CTL үйлдвэрлэхээр шамдаж байна. CTL нь дизель түлшнээс 4 дахин хямд юм. Нүүрс л хамгийн найдвартай эх үүсвэр боллоо. Гэтэл монголд “арван жилийн дараа нүүрс үнс болох юм” гэсэн мунхруулга ид хүчээ авч байдаг.  

Их гүрнүүд ба эрчим хүчний стратеги

            Их гүрнүүд эрчим хүчний нөөцийн асуудалд туйлын ултай, хашир хандаж байна. АНУ гэхэд өөрийн нутаг дээр байгаа нефть, нүүрсний ордуудыг бараг ашиглахгүй байгаа. Тэд зайлшгүй ирэх “хар өдрүүдэд” баялгаа нөөцөлж байна. Өмнөд хөрш маань нүүрснийхээ нөөцөөр дэлхийд гайхагддаг ч ашиглах гэж яарахгүй байна. Монголд сул шахуу үнээр  авчих асар их нүүрс байхад яарах юун. Хойд хилийн цаана Тувад Элээтийн орд, Саха-д Эльгиний орд гэж Тавантолгойгоос дутахааргүй ордууд нээгдсэн ч “үнс болчихоос өмнө зараад авъя” гэж яарахгүй л байна. Оросууд маш их хэмжээний коксждог нүүрс, Ж маркийн ховор чанар бүхий нүүрстэй эдгээр ордыг 2012 оноос л ашиглая гэж шийджээ. Тэд яагаад алгуурлана вэ?
            Дэлхийн дайнууд урьд өмнө нь материал баялгийн хомсдол, үзэл суртлын ялгаа, эдийн засгийн хямрал зэргээс үүдэж байсан. Одоо бол эрчим хүчний хэрэгцээнээс үүдэж л дайн гарах нөхцөл үүсээд байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэр, нөөцийг эзэмшсэн технологи, эдийн засаг, цэргийн хүчин чадал бүхий улсууд л санаачлагыг атгах болно.            Үүнийг алсаас харж, тооцож байгаа их гүрнүүд стратегиа хэрэгжүүлж эхэлжээ. Америкчууд бусдаас түрүүлж хөдөлсөн байна. Иран – Иракийн дайны үеэс Саддам Хусейнд дэмжлэг үзүүлж түүний дарангуйлагч болох замыг засаж байгаад Том Бушийн үеэс Саддамыг “хадны мангаа” болгож харагдуулсаар Бага Бушийн үед “нугаслаж” улмаар Иракийн нефтийг(нөөцөөрөө дэлхийд 3-т орж буй) хянах боломжийг олж авчээ. Үүгээр ч зогсохгүй Оросын нутаг дээрхээс бусад нефть дамжуулах хоолойнуудыг америкчууд хяналтандаа авч чадлаа. АНУ бодлогоо дэлхийд тулгаж чадаад байгаагийн хүч нь энэ.ОХУ гэхэд нефть олборлолтоороо 7-рт ордог чамлахааргүй нөөцтэй ч баялгаа үр дүнтэй ашиглах үүднээс хүчин чадал, нөөц боломжоо нэгтгэж төвлөрүүлж чадлаа. Тэд 1993 онд байгуулагдсан Газпром Хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг 51 хувьд хүргэж, төрөөс гадаад, дотоод бодлогоор дэмжисний  үр дүнд өөрийн хөрөнгөний хэмжээгээр Микрософтоос давж гарсан том компани болгожээ. Газпромд 432 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд төрийн мэдлээс гадуурх хувьцаа эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Ажиллагсдын дундаж цалин 15 мянган доллар. В.Путин сонгуульт хугацаагаа дуусгамагц Газпромын Ерөнхий захирал болохоор бэлтгэж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Улс орны эдийн засгийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа компанийг удирдана гэдэг Оросыг удирдсаар байна аа л гэсэн үг. Оросууд Путиныг гуравдахиа сонгох хүслээ ийм замаар биелүүлж байх шиг. Тэд АНУ-ыг сөрөх холбоотноороо Европыг сонгож Германы канцляр асан Г.Шрейдерийг компанийхаа зөвлөхөөр авчээ.Урд хөрш нефть багатай болохоор нүүрсэнд ач холбогдол өгч байна. “Триллион юань буюу 128 тэрбум долларыг CTL үйлдвэрлэхэд зориулахаар боллоо” гэж Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн хорооноос мэдээллээ. Төслийн зорилго нь 2020 он гэхэд 30 сая тонн CTL, 20 сая тонн DME(диметилийн эфир) гэсэн түлшнүүдийг нүүрснээс гаргаж авахад орших юм. Энэ зорилгоор аж үйлдвэрийн 7 районд нүүрснээс шатахуун гаргах том хэмжээний үйлдвэрүүд барих болно. Шинжаанд барих үйлдвэр нь 10 сая тонн CTL гаргах бол Өвөрмонгол дахь үйлдвэр 10 сая тонн метанол гаргах чадвартай юм байна. Мөн Өвөрмонголд 5 сая юаны зардлаар зүүн хойд муж Ляонин руу хоолой татаж байгаа бөгөөд түүгээр шингэн түлшээ зөөвөрлөх гэнэ. 2006 оны 7 сард Хятадын Засгийн газар нүүрснээс жилд 3 саяаас доош тонн шингэн түлш гаргаж авах үйлдвэрт зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдэв. Хятадын ЗГ нүүрсний салбар дахь бүх боломж, хүчийг нэгтгэж Шинхуа хэмээх компанийг байгуулсан нь Оросын жишгийг дагасан хэрэг. Шинхуа нь байгуулагдсан даруйдаа дэлхийн нүүрсний “мангас” гэгдэх АНУ-ын Peabody –той зиндаархаж байна.Хятад дэлхийд хамгийн томд орох армитай ч АНУ-ын БХЯ-ны үнэлгээгээр байлдах чадвар султай орон ажээ. Учир нь хятадын нефтийн нөөц 2 сарын хэрэглээг хангах төдий юм. Ийм нөхцөлд дайнд орвол 2 сар болоод бүх зэвсэг техник нь зогсоход хүрнэ. Нефтээр тасралтгүй хангах боломжийг нь АНУ хаачихсан. Тэдний мэдэлд бүх нефть дамжуулах хоолой байгаа шүү дээ.Эрчим хүчний нөөц гэдэг ийм хүчтэй. Энэ бол стратегийн зэвсэг. Уго Чавес их гүрнүүдтэй мөчөөрхөн цор цор хийгээд яваагийн тулгуур нь дэлхийд 7-д орох(Орос, АНУ-аас ч их) нефтийн нөөц нь юм.    

 
Стратегийн ордуудад стратеги дутагдаж байна

Стратегийн орд газруудын жагсаалтанд Таван толгой хамгийн түрүүнд багтжээ. Гэтэл уг ордыг эзэмших асуудлаар байгуулах гэрээ, ашиглах төлөвлөгөө зэргээс нь ямар ч стратеги үнэртэхгүй байна. “14:36:50 гэсэн харьцаагаар хувьцааг хуваана” гээд үүнийгээ маш мэргэн шийдэл гэх маягийн сурталчилгаа нэвт явлаа. Үнэндээ бол бизнесийн ашиг орлогын хувьд ч, улс төр, тусгаар тогтнол, аюулгүй байдлын хувьд ч, үндэстний эрх ашгийн хувьд ямар ч ашиггүй, алсын хараагүй, ямар ч стратегигүй  шийдэл юм.
36 хувийг авах компанийг олон улсын нээлттэй тендер зарлаж тодруулна гэжээ. Энэ тендерт ялах компани тодорчихсон. Хятадын нүүрсний салбарыг атгагч Шинхуа хэмээх төрийн өмчит, аварга компани. Тендерийн нөхцлийг тэдэнд тохируулж зарлахаар монголын төрийн түшээд тохирсон гэх агаад хятадууд “урьдчилгаа” мөнгөө тарааж түүгээр нь монголчуудын тархийг угаах ажиллагаа явагдаж буй. Хятадууд 36 хувьтай болсноор сэтгэл ханахгүй, үлдэж буй 14 хувьд санаархах нь ойлгомжтой. Манай 14 олигархид нүүрс ухаад амьдрах чин хүсэл үгүй тул гэрээ байгуулсны маргааш л Шинхуагийн захирлын өрөөнд өөрт ногдох хувиа зарах талаар ярьж суух болно. Ингээд хятадууд 50 хувийн эрх мэдлээ даруй тогтоож авна. Монголын төр 50 хувийг эзэмшдэг юм гэхэд өөртэй нь эн тэнцүү эрх мэдэлтэй нөгөө талаа хянаж, жолоодож чадах уу? Төрийн мэдлийн “Эрдэнэс Монголиа” компанийн удирдлага хятадуудын цутгах авилга, хээл хахууль, зусардлагыг тэвчээд өнгөрч чадах болов уу ?

Бизнесийн алтан дүрэм - 51 хувьтай нь эрх барьдаг юм. Улсын стратегийн нөөц баялаг харийнхны бүрэн хяналтанд орчихоор эдийн засгийн тусгаар тогтнол юу болох вэ? Үүнээс улбаалаад улс төр маань хаашаа чиглэх вэ? Тэр цагт монгол үндэстний эрх ашгийн талаар дуугарах боломж олдох болов уу?

Хамгийн гол аюул. Маш их мөнгө (250-300 тэрбум доллар) учраас ардчилал шууд няцлагдана. Сонгууль мөнгөөр шийдэгдэж, ард түмний бус гадныхны эрх ашгийг дээдлэх хүмүүст эрх мэдэл шилжинэ. Тэд бүх сонгуулийг хятадуудын мөнгөөр шийдвэрлэдэг болно. Бүх улс төрчдийг нь худалдаад авсан ч хүрэлцэх мөнгө болохоор сөрөг хүчин байхгүй болж мөнгөний дарангуйлал тогтоно. Брунейн султан гэх ойгүй баян хүн бол эх орныхоо баялгийг Англичуудад(British Petroleum)  эзэмшүүлж, хувь эзэмших замаар эрх мэдэл, баялагт хүрсэн хүн бөлгөө. Ардчилсан улс гэгдэх Англи өөрийнхөө эрх ашгийн төлөө бусад ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолыг нулимж чаддаг байхад Хятад яах нь дэндүү ойлгомжтой.Тэгэхээр стратегийн асуудал маань 14 хувийг өгөх үү, байх уу биш, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал монголд байх уу, үгүй юу болоод байна.  

Балт шиг хоосон хоцрохгүй юмсан

Газарчин Балт алттай газрыг заагаад амар сайхан амьдралд хүрсэнгүй. Ноёдод адлагдан ууланд гарч, урвагчдын гайгаар мөглөнд сууж, гэр бүл, сайн сайхан бүхнээ алдан улмаар алагдана. “Таван толгойг бидэнд өгчихвөл бүгдээрээ баяжина, үгүй бол үнс болно шүү” гээд байгаа хүмүүс ард олныг Балтын араас явуулах гэж байгаа. Уг нь арван дөрвөн эрхэм бол нүүрс үнс болохгүйг, түүнээс шингэн түлш гаргадгийг сайн мэдэж байгаа, маш өндөр боловсролтой хүмүүс. Ингэхэд үнс болохоос өөр боломж байхгүй юм уу? Байгаа зөндөө бий. Олох мөнгөндөө урьдчилж согтчихоод, яарч байгаа улс төрчид л яаруулж байгаад бушуухан гэрээгээ хийгээд авахаас өөрийг хүсэхгүй. “Монголчуудад уурхай барих мөнгө байхгүй гэнэ. Ухаад урагшаа зөөгөөд байя л гэнэ” Хэний эрх ашиг гэдэг нь ойлгомжтой. Монголчуудынх л лав биш.
Нүүрсийг ухаад зөөснөөс шингэн түлш болговол жинхэнэ стратегийн орд гэдэг утгандаа дүйх бус уу? Хөрөнгө мөнгө байхгүй гэдэг асуудал биш. Үнэн хэрэгтээ бол нэгэнт бодитойгоор байгаа, нөөц нь тогтоогдчихсон  ордыг хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлээд, тэрүүгээрээ дэлхийн хөрөнгийн биржүүд дээрээс мөнгө босгох боломж байгаа шүү дээ. Бид нар анх удаа нүүрс ухах гэж байгаа биш. Өчнөөн л нүүрсний уурхай, хангалттай туршлага байна. Шаардлагатай хөрөнгө нь босоод ирэхээр олон улсын шилмэл мэргэжилтнүүдийг хөлслөөд ажиллуулж болно. Оросууд германы канцлярыг хөлсөлж болоод байгаа биз дээ. Технологи, ноу хау, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авах нь эх орноо харийнханд худалдахаас илүү хялбар, нэр төртэй хэрэг.            Нүүрсээ зарлаа гэхэд өртөг шингээж баяжуулаад, ангилаад худалдвал нэмүү өртөг нь монголд л үлдэнэ. Гэх мэтээр тал бүрээс нь бодъё, хэлцэе. Яарах хэрэг юу байна. Нүүрс үнс болох  цаг хэзээ ч ирэхгүй.              Ямар ч тохиолдолд монголын ард түмэнд ашигтай гэрээг л байгуулах хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөл байдлыг, үндэсний эрх ашигт нийцүүлэн тооцож байж л Балт шиг юу ч үгүй үлдэх, үндэстнээрээ үгүй болох бодит аюулыг зайлуулна.         
  
Баялагаа эхэнд дурдсан шиг хараал, ерөөл болгох уу эсвэл хөгжлийг хурдасгах технологи болгох уу гэдэг салаа зам дээр тулж ирлээ. Арван дөрвөн монголын үйл хөдлөлийг ард түмэн анхааралтай харж, хүлээж байна.
Зөв шийдвэр гаргаж ардын баатар болох уу, амиа хичээж амьдралынхаа туршид хараал хүртэх нь үү өөрсдөө шийдэх бас нэгэн салаа зам дээр иржээ.         
Т Т = T T
  Архи зарах нь алсын хараа биш 

Супер баян, супер ядуус

“Forbes” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн баян хүнээр Ìексикийн иргэн Карлос Слимийг тодруулжээ. 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй энэ хүний эх оронд нь иргэдийн 60 хувь нь өдөрт тав хүрэхгүй ам.долларын орлоготой, үгээгүй ядуу амьдарч байна. 107 сая хүнтэй Мексикийн нийт баялгийг ердөө 38-хан гэр бүл хянаж зохицуулж байгаа ажээ. Тэгвэл 2,4 сая хүнтэй монголчууд бидний 65 хувь нь өдөрт хоёр ам.доллар хүрэхгүй орлоготой амьдарч байгаа бөгөөд нийт баялаг маань 14 гэр бүлийн хяналтад орох цаг айсуй. 

Даяаршлын давалгаанд жижиг улсууд л сүйрнэ

Гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх, даяаршлыг таашаах үзэл үеэ өнгөрөөж байна. Үндэстнүүдийн эрх ашиг гэõ зүйл л бодитойгоор байхаас найрсгаар хувааж идэх, ахан дүүсээр хамтран амьдрах боломжгүйг практик нотолсоор байна.Европын холбоо гэхэд л гадаадынхны хяналтад орсон хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг  хүсч байна. Тэд Орос, Хятад, Арабын ертөнцийн хөрөнгө оруулалтаас айж байгаа аж. Эдгээр бүс нутгийн төрийн хяналттай компаниуд улс төрийн зорилгоор Европын том аж ахуйнуудын хувьцааг авч байгаа юм.Ирэх намраас АНУ гадаадын хөрөнгө оруулалтыг хянахад Тагнуулын òөв ãазрыг оролцуулдаг байх хууль гаргаж хэрэгжүүлнэ гэжээ. АНУ-ын Хөрөнгө оруулалтын Комисс хөрөнгө оруулагчдын саналыг авч үзэхдээ хувийн компанийнхыг 30-45, төрийн оролцоотой компанийнхыг 75 хонîгийн дотор хянахаар болгож, хугацааг нь уртасгалаа. ОХУ ч иймэрхүү арга хэмжээ авч байна. Тус улс стратегийн гэж нэрлэгдэх 39 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийн төслийг саяхан Төрийн Думд өргөн барьжээ.Хэт их гүрнүүд хүртэл гаднын хөрөнгө оруулалтаас эмээж байхад Ìонголдоо хэдэн түшмэлд авилга өгч тендерт ялахаас өөр ид шидгүй компаниуд даярøлын давалгааг сөрөөд улсаа мандуулаад явах нь юу л бол. Таван толгойг эзэмших гээд шүлсээ залгиад байгаа компаниуд ядаж л зах зээлийн бодитой өрсөлдөөнд орж, ялж үзээгүй аж ахуй эрхлэгчид шүү дээ. Дандаа төрөөр дэмжүүлж, авилгаар ажлаа амжуулж байсан хүмүүс хатуу ширүүн өрсөлдөөниййг давж чадахгүй нь бүр одоо ч тодорхой. Ашигт малтмалын хамгийн муу хуультай, төрийн түшмэдүүдэд нь үндэстнээ гэх дархлаа байхгүй манай мэт улсад стратегийн орд газрыг нь эзэмших замаар ноёрхлоо тогтоîх хүсэл хэнд ч төрнө шүү дээ.Хойд хөршийн уул уурхайн нэр хүндтэй хэвлэл “Российский уголь”(2007 № 2 Игорь Панкратенко “Бои за уголь Таван Толгоя”) сэтгүүл “Таван толгойн ордыг эзэмших, ашиглах компани нь эцсийн дүндээ Õятадын төрийн өмчит “Shenhua” корпорац байх болно” гэж дүгнэж байна. Тэд өрсөлдөгчдийнхөө талаар үндэслэл бүхий судалгаа явуулдаг. Энэ мэдээллийг нотлох өөр нэг сурвалж бол АНУ-ын нүүрсний аварга компани “Peabody”-ийн “Shenhua”–тай байгуулсан стратегийн түншлэлийн  гэрээ юм. Нүүрсний салбарт эхний хоёрт  орох аваргууд тэврэлдэн золгож байгаа нь зах зээлээ найрсгаар хуваасан гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, Таван толгойд  хяналтаа тогтоох эрхийг “Shenhua” –д найр тавьжээ.Ойрмогхоноос “Бороо гоулд” уурхайд хятад хэлний орчуулагч авна” гэсэн зар сонин бүрийн хуудаснаа тодрохыг уншигч олон анзаарсан байх аа. Ерөнхийлөгч асан П.Очирбатын гайхуулж байсан Тамсагийн нефтийн ордыг хятадуудад сэм өгсөн шиг үйл явц Бороогийн алтны уурхай дээр давтагдах гэж байгаа болов уу. Татвар төлөх дөхөөд ирэхээр зарчихаад зугтах санаа ч байж болно. Оюу толгойд õî¸ð ìÿíãàí хятад ажилчèí зориулан байр бэлтгэж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Гадна, дотныí мэргэжилтнүүдийн санал нэгтэйгээр хийж буй дүгнэлт бол олигархиудын гадныíханд зарна гээд байгаа 36 хувийг тендерт ялж авах компани нь  дээрх “Shenhua” корпорац байх ажээ. Тэднийг тендерт ялж гэрээ байгуулмагц 11 олигархи өөрт ногдох хувиудаа үнэлж зарахаар тохиролцсîн бөгөөд энэ мэдээллийг тэдний зүгээс огтхон ч няцаахгүй байгаа билээ. Архиа аргалж, хуурч, хууль зөрчин байж зарахыгаа “алсын хараатай амьдарч байна“ гэж үздэг хүмүүст ашигт малтмалаар ард түмнээ тэжээх алсын хараа дутна.

 
“Алсын хараатай” удирдагчид маань юу хийж байна вэ

Наадмын өмнөхөн Туул голд загас олноороо үхэж үрэгдэв. Ерөнхийлөгч 40, 50 сайд дарга нарыг дагуулж сүр бадруулан голын эргээр алхах мэдээ бүх сувгаар цацагдлаа. Уг нь голоос километр хүрэхгүй зайд суугаа дүүргийн засаг дарга нь арьс, шир угаадаг, хятад эзэдтэй үйлдвэрүүдийг хянаж чадаагүйгээс л ийм хэрэг мандчихсан юм. БОЯ нь ажлаа мэддэг, Çасаг дарга нь хуулиа биелүүлдэг бол ширхэг жараахай ч үхэхгүй байсан.Голын хэдэн загасыг нь байтугай хоёр сая иргэнийг нь “боомилж алах” гэрээг албатууд нь төлөвлөчихөөд байхад Үндэсний àюулгүй байдлын çөвлөл нь зөвшөөрөөд гаргачихаж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлдог.Өнгөрсөн 17 жилд бид юу хожив. Хятадын түүхий эдийн бааз л боллоо. Дэлхийн түүхий ноолуурын 30 хувийг гаргаж буй монгол ноолуураа ямаанаас нь салгасан болоод л хятадуудад тушаана. “Буян” Жагаа гэх “хөдөлмөрч” цолтой эр миний мэдэхийн л энэ тухай 17 жил хашгирлаа. Үйлдвэр,õудалдааны сайд ч боллоо, Ерөнхийлөгчид ч нэр дэвшлээ. Яриад л явдаг, хийж байгаа юм нь харагдахгүй. Тэр биднийг гахай зөөгөөд наймаа хийгээд явж байхад л ÿпончуудаас олон сая àì.доллар зээлж, үйлдвэр байгуулаад, эцсийн бүтээгдэхүүн гаргаад алаад өгөх юм ярьдаг байсан. Ярьснаа хийчихсэн бол өдийд үндэсний тэрбумтан хөрөнгөтөн болчихоор хугацаа өнгөрөв. Өнөөдөр ч өмнөхөө ярьсаар л сууна. Ноолуур нь Õятад руу гардгаараа л гарна.Ноолуур гэлтгүй зам, барилга, хүнс, жижиг бараа, уул уурхай, аялал жуулчлал гээд бүх бизнес гадныíхны хяналтад орлоо. “Алсын хараатай” удирдагчдын минь ачаар  энэ бүхэн явагдсан. 17 жил идээд цадаагүй тэд одоо монголчуудыг олон зуун жил тэжээх их баялгийг мөн л гадныíханд тушаахаар яарч, хөөрцөглөж байна. Хамгийн тод жишээ нь, олны хөрөнгөөр хайгуул хийж нөөцèéã нь тогтоосон Таван толгойн ордыг дандаа эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд авчихсан явдал биш үү.“Peabody Energy” компани “Shenhua group”-тэй Зүүн хойд Ази, Монголын асуудлыг шийдэх стратегийн түншлэлийн гэрээ байгуулаад явж байхад удирдагчдын “алсын хараа” ажигласангүй. Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр хятадуудтай ярьж шийдэж байна гэдэг удирдагчдын маань “дэндүү сайн” ажилладгийн үр дүн байх даа.            Бутан гэж жижигхэн улсын хаан даяàрøлалаар халхавчлан дайрах том загаснуудад залгиулахгүй байх бодлого боловсруулж,  үндэстнээ гамшгаас хамгаалж, барууныхныг “сааж” чадаад байхад “дэлхийн талыг эзэлж явсан” гэж гайхуулахаас цаашгүй Ìонголын удирдагчид зөвхөн өөрсдийн амийг хоохойлох, гэр бүлийнхээ эрх ашгийг дээдлэх сэтгэлээр улсынхаа ирээдүй, ард иргэдийнхээ хувь заяанд хандаж байна.

 
Таван òолгой = Тусгаар òогтнол

Нүүрс стратегийн бараа болчихоод байгаа талаар дээр доргүй анхааруулж байгаа ч энэ баялагтаа стратегигүй хандаж байна. Бороогийн алтыг ард түмэндээ юу ч оногдохгүй байхаар тооцоолж гадныíханд худалдчихсан хүмүүс өнөөдөр УИХ-д суучихаад, төр барих нэрээр Таван толгойн ордыг ахин наймаацах гэж яарч байна.“Энержи ресурс” консорциумтай гэрээ байгуулахаар Ñангийн яамны оруулсан саналыг иргэний хөдөлгөөнүүдийн шаардлага, АН-ын УИХ дахь зөвлөлийн саналаар хойшлуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх шийдвэр гаргасан гэж сонгогчид ойлгож байсан билээ. Монголын бүх иргэíийг 250 жил тэжээх, нөөц нь 1,2 триллион доллараар үнэлэгдэж байгаа их баялгийг хэнд эзэмшүүлэх асуудлыг хөндөх гэрээ тул тулхтай хандах, тал бүрээс нь шинжлэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж олон нийт ойлгож байсан.Таван толгойг ашиглах ганцхан л “алсын хараатай” арга бий гэж үү.УИХ-ын гишүүн З.Энхболд “Засгийн газар ганцхан хувилбар оруулж ирчихээд зүтгүүлээд байна. Уг нь орд газрыг ашиглах санхүү, хөрөнгө оруулалтын 36 арга байдаг. Хамгийн мууг нь та нар оруулж ирлээ” гэж мэдэгдлээ.УИХ-ын гишүүн А.Мурат, Б.Батбаатар нар Таван толгойн ордыг улсын нөөцөд авах тухай хууль санаачилсан.  À.Мурат, Á.Батбаатар хоёр 36-ãèéн хувилбарын нэгийг л санал болгосон. “Энержи ресурс”-èéнхан “А.Мурат Увсад уурхай ажиллуулдаг, т¿¿нийг нь хурааж авъя” гэж тэнэгтэв. À.Муратын уурхай түүний гэр бүлийг ч тэжээж хүчрэх   юм уу бүү мэд. Таван толгой бол монголчуудыг 250 жил тэжээх нөөцтэй нь тогтоогдсон. Тэмээг шумуултай харьцуулах хэрэггүй, стратегийн ордыг байдаг л нэг уурхайтай хутгах шаардлагагүй.            Миний  хэлэх гээд байгаа гол зүйл бол Таван òолгой бол Тусгаар òогтнол. Энэ зуунд бидний амьдрах, оршин тогтнох стратеги. Стратегийн орд мөн л юм бол стратегитэй хандъя, тусгаар тогтнолын баталгаа, нийт иргэдийн амин зуулга гэдэг талаас нь хандъя гэж л бид уриалсан. 250 жилийнхээ амьжиргааг шийдэх гэж байгаа ард түмэнд яарах, бажгадах шаардлага юу байгаа юм бэ. 

“Энержи ресурс”-ийнхэнд итгэх арга байхгүй

1988 оны Монгол-Оросын хамтарсан нөөцийн комиссын åñä¿ãýýр тогтоолоор Таван толгойн орд газарт буй нүүрсний хэмжээг эцэслэн тогтоож, үүнийг холбогдох яам нь баталж, улсын нөөцийн бүртгэлд оруулжээ. Татвар төлөгчдийн 40 тэрбум төгрөгèéí хөрөнгөөр илэрсэн нөөцөөрөө дэлхийд 15-д орж буй орд. Гэтэл нөөц нь ийнхүү баталгаатай тогтоогдчихсон ордод “хайгуул” хийх лицензийг 1999, 2002 онд “Энержи ресурс” ХХК-д олгосон байх юм. Орос, Ìонголын хайгуулчид олоод тогтоогоод батаëчихсан нөөц газарт тэд юу хайсан болж таарах вэ.Дээр нь 2001 оноос хойш лицензийн төлбөр төлсөн компаниудын жагсаалтад “Энержи ресурс” гэсэн нэр огт байхгүй байна. Хуулиараа бол лицензийн төлбөрийг жилээр тооцож, урьдчилж төлсөн байх учиртай. Дараагийн нэг эргэлзээтэй зүйл нь Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Цогт гэгчийн 2005 оны àðâàííýãäóãààð сарын 21-ний өдрийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага. Тэрээр “манай компани дөнгөж сая байгуулагдаад үйл ажиллагаа жигдрээгүй байна” гэжээ. Байгуулагдаагүй компанид лиценз олгосон байв уу. Ýсвэл лицензийн төлбөр, татвар шимтгэлээ төлөлгүй хууль зөрчиж өдий хүрэв үү зэрэг маш олон хууль зөрчсөн үйлдýë нь илэрсээр байгаагаас тэдний орд газрыг эзэмших эрх гэдэг зүйлд итгэх арга алга.“Энержи ресурс”-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байна. Ã.Батхүү, Áàòæ.Батбаяр, Ò.Бадамжунай, Сү.Батболд, ×.Ганзориг, Ä.Идэвхтэн, Ï.Очирбат, Æ.Оджаргал, Æ.Оюунгэрэл, Ö.Цэнгэл, Ì.Энхсайхан. Тэднээс Сү.Батболд, Батж.Батбаяр, Ò.Бадамжунай нар тус бүр õî¸ð компанийг эзэмшиж байгаа юм.  Эíý хүмүүсийн өмнө хийсэн ажлуудаас нь үүдээд тэдэнд итгэх ямар ч боломж гарахгүй байгаа юм. Хэн нь юу хийснийг тоочъё.- Сү.Батболд. МАХН-аас нэр дэвшин сонгогдсон. Хоёр удаа төрийн сайдын алба хашсан. Олон нүглээс нь томхныг äóðäúÿ. 540 сая àì.долларын нөөц бүхий “Бороо гоулд” уурхайгаас монголчууд нэг ч àì.доллар авахгүй байх гэрээ хэлцлийг санаачилж, хийлгэсэн хүн нь өөр хэн ч биш, Сү.Батболд шүү дээ. Тэрээр жил бүр  òàâàí õóâийн ногдол ашиг “Centerra Gold” компаниас авдаг бөгөөд уурхайг зараад авсан 35 сая ам.доллараасаа улсад татвар огт төлөөгүй байна.Хуулиараа явсан бол “Бороо Гоулд” уурхайгаас улсын төсөвт өнгөрсөн жилүүдэд дор хаяж 200 сая àì.доллар татвараар орох байсныг тэр залгисан. Байгуулсан гэрээгээ хүртэл зөрчжээ. Гэрээгээрээ бол Бороогийн уурхай ашиглалтад ороод жилдээ õî¸ð тонн хүртэл алт ашиглах, эхний таван жилдээ татвар төлөх ёсгүй байжээ. Гэтэл гэрээ байгуулмагц эхний жилдээ л 8,3 тонн алт ямар ч татваргүйгээр ухаж гаргасан нь татвар төлөхгүй жилүүддээ багтааж хамаг алтыг маань авч гарах гэсэн санаархал гэхээс өөр тайлбар олдохгүй. Тэдний гэрээгээр тогтоосон хэмжээгээ зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, бүх татварыг нөхөн төлүүлэх ёстой. Тэдэнд хууль зөрчих боломжийг гаргаж өгч, үүнийхээ төлөө ихээхэн хэмжээний шан харамж авсан хүн нь Сү.Батболд.  Зөвхөн улсын мөнгөөр хайгуул õèéсэн ордуудыг цөлмөхөд мэргэжсэн энэ хүний дараагийн зоог нь Таван толгой болоод байхад түүнд итгэж болох уу.- Үйлдвэр,õудалдааны сайд асан Ч.Ганзориг, Øадар сайд М.Энхсайхан нарын “Майн инфо” ХХК нь мөн л олны хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд болох “Цайрт минералз” уурхайг хуйвалдааны замаар гартаа оруулсан нь одоо хэн бүхэнд тодорхой болсон.  М.Энхсайхан Үндэсний шинэ намын хурал дээр “Бид бүр олон хятадыг оруулж ирэх хэрэгтэй. Нэг монгол хүнд арван хятад оногдож байвал сая сэтгэл амарч болно” гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ үгс нь сонины шарлаж амжаагүй хуудсуудàд тодхон бий. Өөрийгөө “¯ндэсний үзэлтэн” гэж зарладаг энэ хүн аль үндэстний төлөөх үзэлтэн болохоо үйл ажиллагаа, үг хэлээрээ нотоëсоор байна. М.Энхсайхан, Ч.Ганзориг, АМХЭГ-ын дарга асан Ä.Жаргалсайхан нарын хамтран эзэмшдэг  “Майн инфо” ХХК нь “Цайрт минералз” уурхайг мөн л тогтвортой байдлын гэрээ гэгчээр далимдуулан монголчуудад ямар ч ашиггүйгээр хятадуудад худалдах ажлыг гардан зохион байгуулж байна. Өнгөрсөн жил “Цайрт минералз” компани íýã тэрбум 300 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас монголчууд нэг ч төгрөг олж аваагүйн буруутан нь эднýýс өөр хэн ч биш. Ийм болохоор тэдэнд итгэх аргагүй.- П.Очирбат. Уурхайн инженер мэргэжилтэй энэ хүн монголын ард түмний хайр хишиг, ардчиллын буяныг ханатлаа хүртсэн хүн. Түүнийг насан хутгийг олтол нь өлсгөж, дааруулахгүй байх нөхцºлийг монголчууд ядмагхан төсвөөсөө гаргаж билээ. Ард түмний хишиг чамлалтòай санагдсан уу тэрээр одоо элдвийн бусармаг зүйлд хуруугаа дүрэх замаар амьдрах болов.  Ãóðâàí тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан гээд байгаа Чехийн Ýлчин сайдын яамны барилгын үнийг хаанаас ямар замаар олсноо энэ хүн хуулийн дагуу олонд тайлагнах ёстой болов уу. Таван толгойд оруулсан гээд байгаа 188 сая төгрөгөө ямар арга замаар олсноо ч тайлагнах учиртай төрийн өндөр албан тушаалтан. 1990 оноос хойш П.Очирбат гэäýã хүн бизнес эрхэлж яваагүйг түмэн олон мэднэ.

Иргэн Н.Дэмбэрэл стратегийн орд газруудыг ашиглах асуудлаар байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцэхгүй байна, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэсэн маргааныг үүсгэхээр ҮХЦ-д хандахад П.Очирбат шүүрэн авч “маргаан үүсгэх боломжгүй”  хэмээн үгүйсгэж хав даржээ. Азаар ҮХЦ-ийн гишүүд дотор эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа сахидаг гишүүд байсан тул П.Очирбатын уг үйлдлийг илчлэн, өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан хийхээр шийдвэрлээд байна.

П.Очирбат "Энержи ресурс"-ийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэг гэж мэдүүлээд тэрх¿¿ хувиа 188 саяар ¿нэлсэн байна билээ. Сү.Батболд П.Очирбатад хувь амсуулж, талдаа татсаны учир нь ҮХЦ-ийн зүгээс өөрт ашигтай шийдвэр гаргуулах, П.Очирбатын нөлөөллийн бүсýä багтдаг Уул óурхайн àссоциаци мэт тоглоомын байгууллагуудын дэмжлэгийг авах, хээгүй, гүндүүгүй дүр эсгэгчийн дүр төрхийг олон нийтийн уур хилэнг намжаахад ашиглах гэх мэт олон салаа зорилтоос урган гарсан юм. - Д.Идэвхтэн ч гэсэн эхээс төрснөөсөө хойш бизнес эрхэлж, таван төгрөг унагаж үзээгүй атлаа “төрөөс төрсөн тэрбумтны нэг” хэмээн гайхуулж,  өнгөт сэтгүүлийн нүүрэн дээр гольф тоглон тансаглаж байгаа зургаа нийтлүүлэх болîâ. Хөвсгөлийн дархан цаазтай газар их хэмжээний талбайн лиценз авчихаад сууж байсныг нь иргэний хөдөлгөөнийхөн илчлэх үед тэрээр “миний нэрийг ашигласан байна” хэмээн жишим ч ¿ã¿é хэлжээ. ИБМÓТ-өөс авсан лавлагаагаар Ä.Идэвхтэн гэж нэртэй, насанд хүрч лиценз авчихаар өөр хүн Ìонголд алга байна. Д.Идэвхтэн мэтийн төрөөс төрсөн баячууд, албан тушаалаа ашиглагчид ард түмний хөрөнгийг завшиж байгааг иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцсээр ирсэн бөгөөд тэд ч Таван толгойн ордыг эзэмших хууль ёсны эрхээ нотолж чадахгүй  өдий хүрсэн билээ.- Ж.Оджаргалын толгойлж буй  MCS(Mongolian Corruption System) компанийг олон нийт Ìонголын авилгын систем гэж тайлах болоод удаж буй. Үнэхээр ч хэвлэл мэдээлэëä “сүүлийн жилүүдэд нийт тендерийн 80 хувьд нь энэ компани ялсан” гэж бичиж буй нь тэдний шударга эсэхийг заагаад өгч байна. “Наадамд түрүүлсэн бөхийг Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэдэг шиг тендерт ялсан компанийг MCS гэж нэрлэе” гэсэн онигоорхуу юм ч гарах болж. Саяхан Ж.Оджаргал ТВ-үүдээр явуулсан сурталчилгааныхаа үеэр “стратегийн хөрөнгө оруулагч компанийг тендерээр шалгаруулна” гэж царай нь хувирахгүй тууж байгаа нь сурсан аргаараа тендерээ явуулахаар шийдсэнийх нь илрэл биз ээ. Тэрээр бүх тендерийг ямагт будлиулж, булааж авдгаас болоод тендерт оролцох сонирхолтой компани олдохоо больсноос өөрсдөө бусад компаниéн нэрийн өмнөөс хуурамч тендерийн материал бэлтгэж өгдөг ажээ.- Г.Батхүү, Батж.Батбаяр гэсэн хоёр хүнийг бизнес эрхэлж байсан гэдэг утгаар нь монголчууд сайн мэднэ. Тэднийг тодорхой мөнгө төлөөд орд газрын лицензээс хуваалцсан гэдэгт үнэмшиж болох ч зөвхөн төрийн алба хашиж байсан бусад эрх мэдэлтнүүдэд нь итгэх ямар ч арга алга. “Энержи ресурс” -ийнхýнд итгэхгүй байх өөр олон шалтгаан бий. Хамгийн наад зах нь орд газрын үнэлгээг тэд өөр өөрсдийнхөөрөө хэлдэг. “Нийтдээ энэ орд 600-хан сая àì.долларын нөөцтэй юм билээ” гэж нэг нь хэлж байхад П.Очирбат äºðâºí хувь нь 180 сая гэж хэлэв. Уг нь бол шинжлэх ухааны аргачлалаар тогтосон нөөц нь 1,2 триллион àì.доллар шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүд бүх зардал, татвар шимтгэлийг нь хасаад 250 тэрбум ам.долларûí цэвэр ашиг болно гэж тооцоолсон. “Энержи ресурс”-èéнхýн нөөцийн хэмжээг янз бүрээр хэлэх, дарагдуулсан тоо хэлэх зэрэг нь эргэлзээ төрүүлэхээс аргагүй байдалд түлхэж буй. Гэрээ байгуулаагүйгээс Ìонгол Óлс өдөрт íýã тэрбум таван зуун сая төгрөг алдаж байгаа мэтээр сурталдаж байна. Ашиглаагүй байгаа ордоос яахаараа тийм их мөнгө алдах болдог нь ойлгомжгүй. Эдгээр улайрсан шуналтнуудын хүслээр гэрээг хийвэл харин энэ байтугай мөнгө өдөртөө бид алдах болно.  “Энержи ресурс”-èéнхýн “1700 гаруй хvн ажлын байраа алдах гээд байна шүү” гэж сүрдүүлжээ. Тэдний төлөвлөгөө хэрэгжвэл õî¸ð сая таван зуун мянган хүн хоосон хоцрох гээд байгаа шүү дээ. Тэгээд ч өнөөдөр õî¸ð ìÿíãà гаруй ажлын байр бий болгосон “Хаан бууз”, “Сити такси” мэт үндэсний компаниуд ингэж õачирхаагүй байхад тэдэнтэй ч тэнцэхгүй ажлын байр бий болгоно гэдгээрээ далайлгах нь яамай л байна. Хамгийн гол нь монголчуудад юу ч ногдохгүй байх гэрээг хийж сурсан хүмүүс дахин тийм гэрээ бариад гүйгээд байгаа нь аймаар.

 “Коммунизмыг буцаах нь” гээд хашгирчихвал хувийн өмчтºнүүд өөрсдийг хамгаалаад босох юм шиг гэнэн сэтгэж байна, тэд. Хэрвээ бид хувийн өмчийг үзэн яддаг байсан бол улсын биш, бүх уурхайн үүдэнд жагсаал цуглаан хийгээд явж байх байсан биз ээ. Äàхин хэлье. Түмний хөрөнгийг эрх мэдлээ ашиглан өөртөө шилжүүлэх гэж оролдож байгаа хүмүүст хууль ёсны хариуцлага, ёс зүйн хариуцлага ногдуулахын төлөө бид тэмцэж байгаа. Зорилгодоо ч хүрэх болно.

МоАХ-ны гишүүд, дэмжигчид, АН-ын гишүүдээс “Энержи ресурс”-т багтдаг АН-ын ҮЗХ-ны хоёр гишүүнтэй ёс зүйн хариуцлага тооцохыг намын удирдлагаас шаардах болно. МАХН-ын олон мянган шударга гишүүí ч бас ийм шаардлага тавьж түрүүчээсээ Д.Идэвхтэн мэттэй ёс зүйн хариуцлага тооцож бүлгийн даргын албан тушаалыг нь шилжүүллээ.Энэ мэтээр үндэсний эрх ашгаас урвасан хэн боловч албан тушаал, намын харüяалал харгалзалгүй  ёс зүйн болон хуулийн цээрлэл хүртдэг болох жишиг тогтох нь бидний цаашдын хөгжил дэвшил, тусгаар тогтнолд үнэлж баршгүй ач тустай байх болно.
No Woman No Cry
УИХ-ын гишvvн, МоАХ-ны тэргуvн Х.БАТТУЛГА бичиж байна.

БИД МУУ ЭРЧVVД "ХАРЬД ОДСОН БVСГVЙН ЗАЯА " Ийм нэртэй видео киноны сурталчилгаа хзрж байсан санагдана. Ойрноос телевиз, хэвлэлээр дєрвєн монгол бvсгvй нутгаа зорьж ирээд Эрээний консул дээр наашаа ч vгуй, цаашаа ч vгvй гацсан тухай vзvvлж, бичих болов. Бvсгvйчvvд илvv дээр амьдрал хvсч, эрж, найдаж явсан ч хуссэнээ олсонгvй арайхийн эх нутгийнхаа хилийн дээсэнд хvрчээ. Vйл явдлын єрнєлийг бvгд сониноос уншсан болохоор би юу нэмэхэв. "Тєрсєн нутгаас минь сайхан газар гэж vгvй юм байна" гэсэн дvгнэлт хийн нулимс дуслуулан халаглах хєєрхий бvсгvйчvvд. "Єєрсдєєсєє л болсон" гэх хvмvvс мэр сэр таарах юм. Эгч, дvv нараас минь ялгаагvй гэж бодвол арай еєр хариулт гарна.

 МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙН ЗОВЛОН

Монгол бусгvйчvvдийн зовлон юунаас vvдэлтэй вэ? Хувь хvмvvсийн єєрсдийнх нь тавилан, зан араншин, эрмэлзлээс бух шалтгаална гээд ам таглачихаж болох ч энэ vйл явдлын цаана нийгмийн бодитой vзэгдэл байгаа болохоор зvгээр сууж эс чадан бодлоо сийрvvлж суугаа минь энэ. Эх нутагтаа боломжийн цалин аваад, хvн шиг амьдарч, ажиллах боломж бvрдээгvигээс тэд иим замыг сонгосон нь хэнд ч ойлгомжтой. Эх нутагт нь єєрсдийг нь даагаад, тvшиг тулгуур болоод явчих эр хvнгvйгээс тэд таних мэдэхгуй хvмvvст найдаж, алсыг зорьсон биз. 2002 оны статистикийн мэдээллээр ерх толгойлсон эмэгтэйчvvд 61.8 мянган байгаа нь нийт єрхийн 10.9 хувьтай тэнцжээ. Надад 2002 оноос хойшхи тоо олдсонгvй. Єрх толгойлсон 62 000 эмэгтэй байгаа нь харийг зорих эмэгтэйчvvд тєдий тооны байна гэсэн vг. Vйлдвэрийн ажилчдаас, тэр дундаа еерийнхєє сайн мэдэх жишээг дурдая гэж бодлоо Махимпэкс хувьцаат компанийн ажилчдын 80 хувь нь эмэгтэйчуvд байдаг. Гэд-ний 60 хувь нь єрх толгойлсон эхчvvд. Бас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 бизнес эрхлэгчтэй хийх уулзалтад 20 хvн ирсэний 18 нь эмэгтэйчvvд байлаа. Єєрєєр хэлбэл, тэр сумыг эмэгтэйчvvд тэжээж тэдний мєрєн дээр сумын хамаг татвар орлого, амьжиргаа тогтож байна. Нарантуул зах руу єнгийж харвал бас л ийм дvр зураг vзэгдэнэ. Халуунд халж, хvйтэнд хєрлєє ч гэр бvлийнхээ тєлєє шантралгvй зогсч байгаэ хvмvvс бол жижиг худалдаа эрхлэгч эмэгтэйчvvд. Монголын жижиг бараа хувцас хунарын дийлэнхийг нийлvvлж байгаа ганзагачдыг ажигла-вал бас л эмэгтэйчvvд зонхилно.Єєрєєсєє хэд дахин хvнд ачааг аян замын уртад ажралгvй чирж яваа ажилч шоргоолж мэт ганзагачин эмэгтэйчvvдийг хvндлэх сэтгэл эрхгvй тєрдег. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын бараг 80 хувь нь мэн л эмэгтэйчуvд байх юм. Хохирлоо барагдуулах гээд тэмцэж буй нь бас л эмэгтэйчvvд. Ингээд бодохоор эрчvvд бид хаа явна гэж асуумаар. Сумын тєвvvдээр хотын захын хорооллоор тамхи баагиулж. биллиард тоглосон халамцуу залуус хєшилдєнє. Ахуй амьдралдаа санаа зовж байгаа шинж огт vгvй. Яавал нэмээд шил юм балгачих вэ гэсэн ахархан бодол євєртлєх залуусаас маань эр цэргийн албанд тэнцэх хvн ч тоотой болж. Тэнцсэн цєєн хэдэд нь нэг жилийн албыг давах ха-туужил ч vгvй болж. 90-ээд оны дундуур цэргvуд олноороо тураалд орж байс-ныг санаж байна. Ихэнх нь хоол ундгvйгээс буе сэтгэл санаагаар унаснаас яс арьс болж хvмvvсийн хєєрхийлєл гайхшралыг барж байлаа. Ийм эрчvvдийн дэргэд тогтох бvсгvй vнэндээ олдохгvй л болов уу. Бvсгvйчvvд эх орон нь иргэдээ бардам тэжээж амьдрах ажиллах нєхцєл боломжийг нь хангаж чадахгvйгээс илvvг горьдож, харийг зорьсон. Тэд vр хvvхэд, ирээдvйн тєлєє л тиим алхам хийсэн биз ээ. Нєгєє талаар ажиллах хvчний бодлогоо тєр эргэж харахаас аргагvйд хvрч бай-гаагийн дохио. Монголд тvр хугацаагаар ажиллахаар Ирсэн зvгээр л нэг муу хятад ажилчдад бvсгvйчvvдийн ихэнх нь хууртжээ. Барилгын ажилчин хятадууд балгаа тарьж эхэлсний эхний илрэл. Хууртаж оччихоод дээрх дєрвєн монгол бvсгvй шиг зугтаж чадахгvй шаналж суугаа хэдэн монгол бvсгvй байгааг хэн ч эс мэднэ. Гэтэл дээр нь нэмж УЦС бариулах нэрээр 5 000 хятад ажилчин "бєєндєх" тєсєл бариад гvйж буй сайд бий. Барилга дээр ажиллах нэрээр єнгєрсєн жилvvдэд 3 000 орчим хятад хилээр орж иржээ. Хэд нь улдсэн, хэд нь монгол бvсгvйчvvдийг дагуулаад явсан талаар ямар ч тооцоо, судалгаа, хилийн бvртгэл хяналт алга. Ямартай ч гурван мянгын золиосонд гурван бvсгvй єртсєн нь илэрхий боллоо. 5 000 хятад орж ирсний дараа хичнээн хvний хувь тавилан тэдний гарт vрэгдэхийг єнєєх сайд тооцож vзээгvй яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгvй байна. Сайд дангаараа ч буруутай биш нь тодорхой. Эх оронд нь ажилгvй єчнєєн хvн байхад гаднаас хар ажилчин бєєнддєг, мэргэжшсэн, боловсорсон монгол залуус зєрєєд гадаад руу боолын хєдєлмєр эрхлэхээр морддог гаж vзэгдлийг тєрийн цэгцтэй бодлогоор даван туулах цаг нэгэнт болжээ. Хятад гэснээс саяхан урд хєрш маань эрхтэн шилжvvлэх хууль гаргасан тухай мэдээ сонслоо.Vvнд 18-аас дээш настай хvний эрvvл эрхтэнг шилжvулэх тухай тодорхой хуульчилжээ. Сонирхолтой нь эрдэмтдийн судалгаагаар хvний 78 хувь хvртэлх эрхтэнг сольж болно гэжээ. Мэдээллийн хэрэгслээр хvний эрхтэнийн наймааны тухай их гарах боллоо. Ер нь ингэхэд энэ траншейны гэх тодотголтой хуvхдvvд яагаад цєєрчихєв. Эргэлзээтэй л юм. Улс оронд баян болоод уу, эсвэл... Эрх баригчид маань эх орондоо ажиллах боломжийг бий болгох, хєгжvvлэх гэхээсээ гадаадынхныг "манайхаас хямд ажиллах хvч авахгvй юм уу" гэж царайчлахыг илvvд vзэж байна. Тэд иргэддээ ажил олгож, амьдралын єєд татах vvргээ солонгос, япон, тайван, америк улсад даатгачихаад байх шиг. Эрх баригчид єєр хоорондоо "хоёр сая 400 мянган хvнийг амьдралыг єєд нь татах юухан байхав" гэж ярих хэрнээ єєрсдийнхєє ахуй амьдралыг дээшлvvлэхэд тvлхvv анхаарч ард тvмнээ бусдад даатгаад суугаагаас ийм vр дагавар гарсаар байх болно. Монгол Улсын иргэн гэдгийг нотлоод, ємгєєлєєд татаад авч чадахгvй удаж байгаа нь тєрийг хэрхэн доройтуулс-ных нь бодит жишээ болж байна.

 
ЭРЧVVДЭД ХАНДАЖ ХЭЛЭХ VГ

"Амьдралын минь алтан багана, эр хvн та" гэж дуулахыг бардам сонсч суух эрчvvдийн дийлэнх нь харийг зорьж, vлдсэн нь архинд живжээ. Бvсгvйчvvд минь цєхєрч байна. Алдаж байна. Эрчvvд бидэнд гэр бvл, vр хvvхдийнхээ ємнє, цаашилбал улс орныхоо ємнє хvлээх давхар, хариуцлага байна. Тvvнийг дааж чадахгvй бол тvрvvчээсээ эмс, хvvхдvvд минь харьд зутарч эхлэх нь, Эрчvvдээ монгол эр шиг байж бvсгvйчvvдээ бvрэн бvтэн эрх жаргалтай байлгахын тєлєє хичээе. Монгол гал голомт гайхамшигт тvvхт удмаа авч яваа Монгол эмэгтэйчvvдийн энэ их тэвчээр сэтгэлийн тэнхээний ємнє мэхийе.

ХАРЫНХАН БА ЦАГААНЫХАН ТЭГШ БОЛОМЖ YГYЙ БОЛ ТЭГШ АМЬДРАЛ YГYЙ
УИХ-ын гишvvн,МоАХ-ны дарга Х.БАТТУЛГА бичиж байна
I HAVE A DREAM

Мартин Лютер Кинг хэмээх домогт тэмцэгчийн тухай єгvvлсэн баримтат киног саяхан vзлээ. Тэгш эрх, шударга ёсны тєлєєх тэмцлийнхээ ид vед Авраам Линкольны дурсгалын цогцолборын шатан дээр тvvний хэлсэн vг эрхгvй нэгийг бодогдуулав. “Надад ийм нэг мєрєєдєл байдаг юм. Нэг сайхан єдєр бvх хар, цагаан хvмvvс тэгш эрхтэйгээр бvтээгдсэнийг ойлгож, сэрэх цаг ирээсэй” гэж тэр хэлсэн.Мартин Лютер Кинг хар, цагаан хvvхдvvд хамтдаа ном vзэж, хар, цагаан хvмvvс хамтдаа ресторанд хооллож, хамтдаа тэгш амьдрах нийгмийг мєрєєдєж байлаа. Тэрээр хар, цагаан хvмvvс Вьетнамын дайны талбарт тэгш эрхтэйгээр, мєр зэрэгцэн тулалдаж байснаа эх орондоо ирмэгц цагаан нь харыгаа vзэж чадахаа больчихдогийг ойлгодоггvй, хvлээн зєвшєєрдєггvй байв. Тэр цагт Америк нийгмийн ёроолд харууд байж, хамгийн vгээгvй ядуу, боловсролгvй хэсгийнхнийг тєлєєлж байлаа.
Америкийн улс тєр судлаач Питер Драйпер “Хvн тєрєлхтний эдийн засгийн тvvхэнд америкийн негрvvд шиг 30 жилийн дотор амьжиргааны тєвшнєє эрс дээшлvvлсэн vндэстний бvлэг байдаггvй” гэж бичээд vvнд Мартин Лютер Кингийн зорьж, тэмцэж байсан, амиараа бvрдvvлж єгсєн тэгш эрх, тэгш боломж чухал vvрэгтэйг дурджээ. Тэгш эрх нь тэгш боломжийг бvрдvvлж, тэгш боломж нь тэгш vр дvнд хvргэнэ.
Нийгэм тэгш бус боломжит бvлэглэлvvдэд хуваагдах, баян хоосны ялгаа улам ихсэх зvг рvvгээ явах нь сєргєлдєєн, бухимдал, дайсагнал мєргєлдєєнийг бий болгохоос єєр зvйлийг нийгэмд єгєхгvй. Харьцангуй тэгш байдлаас єєр нийгэмд амар амгалан, аз жаргалыг авчрах зvйл алга.
Тэгш эрхийг коммунистууд шиг хvчээр тулгаж, хавтгайруулж, хуурмаг зvйл болгож бас болохгvй. Тунг нь тааруулаагvй эм хор болох нь их.
Америкийн нийгэмд тэгш бус байдал ноёлж байсан тэр он жилvvдэд тэмцэл хєдєлгєєн, жагсаал цуглаан, нийтийн эсэргvvцэл, ажил хаялт тасардаггvй байж. Єнєєдєр Монголд яг ийм дvр зураг харагдаж байна.

МОНГОЛЫН ХАРУУД БА ЦАГААНУУД

Єнєєдєр Монголын нийгэмд 1960-1970 оны Америкийн нийгмийг санагдуулам зvйл олон байна. Хэт баян цєєнх ба vгээгvй хоосон олонхи гэсэн хоёр туйл руу монголын нийгэм ялгарчээ.
Хаа байна, тэр хар арьстан? гэж асуух хvн байвал би хариулъя. Траншейнд байна, хотын захын хогийн цэгvvд, алтны уурхайн хаягдал шороон дээр байна. Тэд нvvрс ухаж, амиа зольж байна. ХЗХ-нуудад мєнгєє луйвардуулж байна.
Зурагтаар жирийн иргэн ярив. “Баян хоосны ялгаа туйлдаа хvрлээ. Траншейнаас цухуйж байгаа ядуусын толгой дээгvvр баячуудын хаанаас олсон, ямар хєрєнгєєр авсан нь мэдэгдэхгvй жийп дайрчих шахаад єнгєрч байна. Тэд ямар мєнгєєрєє араб адуу авч уралдуулаад, жийпээр байлаад байгааг ойлгохгvй юм. Биднийг хvн ч гэж тоохоо болилоо”
Yнэндээ баян хvнийг бурханчлан тахиж, ядуу хvнийг хялайн хардаг нийгэм бидний нvдэн дээр бvрэлдэж байна. Бид нэг ижил арьстан, адил vндэстэн байж єєр хоорондоо эрс тэс ялгаа бий болгож, баян хоосны туйл руу иргэдээ шахаж болохгvй.
Нэг тєгрєгийн ашиг унагах бизнес эрхэлж байгаагvй хvмvvс тєрд шургалж, тvнтийтлээ баяжиж байгааг олон нийт харсаар, бухимдсаар байна. Тєр хэт баячуудыг тєрvvлэх уурхай болж, шударга ёсыг баллуурдаж байна. Нєгєє талд нь нинжа болох, хог тvvх, траншейнд хоноглох хvмvvсийн тоо єдєр єдрєєр нэмэгдсээр…
Євєрхангай аймгийн Уянга суманд яг одоо 7000 нинжа байна. Зундаа 30 000 болдог гэж УИХ-ын гишvvн З.Энхболд дурдлаа. Албан ёсны бус тоогоор бол Монголд 100 000 нинжа байгаа ажээ. Дээр нь нvvрсчид, хог ухагчид 300 000 гаруй байгаа гэнэ. Хvн амын 40 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтаж байхад тэдний баялгийг цєлмєгч, тєрийг мєлжлєгтєє ашиглагч цагаан гартнууд нийт иргэдийн 6-7 хувийг л эзэлж байна.
МоАХ ардчилсан хувьсгалд олноо оройлон босохдоо тэгш эрх, тэгш боломжийн тєлєє зорьж, тэмцэж байсан. Гэтэл vр дvнг нь луйварчид завшчихжээ.
Олны хєрєнгєєр хайгаад, олоод, нєєцийг нь тогтоочихсон, улсаараа идээд ч барамгvй их баялгийг Yйлдвэр, худалдааны сайдын алба хашиж байсан нэгэн давуу боломжоо ашиглан хєнгєхєєн єєрийн болгочихсон, бусдад хишиг маягаар хувааж, тvгээж суух юм. Тvvнд бялдуучилсан хvмvvс “vндэстний хєрєнгєтєн” гэсэн цол, хаягийг духан дээр нь наав. Тvvний мєнгєєр пиар гэгчийг хийж байгаа хvмvvс “Yндэсний хєрєнгєтнvvд л та нарыг тэжээнэ” гэж сурталдана.
Нєгєєх “vндэсний хєрєнгєтнvvд” нь болохоор зєвхєн тєсвийн(бидний гэж болно) хєрєнгєєр хайгуул хийж, нєєц нь тогтоогдсон ордуудыг (Бороо Гоулд, Таван толгой г.м) гаднынхантай хувааж, цєлмєхєд мэргэшсэн хvмvvс. Хоёр сая хvний хєлс хєдєлмєрєєр бvтсэн зvйлийг албан тушаалаа ашиглан завшигчид. Ийм луйварчдыг vндэсний хєрєнгєтєн гэдэггvй юм.
Єєрийнхєє хєлс хvчийг урсган байж, ард олонд ажлын байр, цалин, амьжиргаа бий болгосон, ёстой л vндэстний хєрєнгєтєн гэхээр олон хvнийг би мэднэ. Гэтэл тэдний хэнийг ч ингэж цоллодоггvй. “Бизнесийнхэн аюултай, улс тєрєєс хол байлга” гэж ад шоо vзэх хэрнээ луйварчдад энэ эрхэм хаягийг ичих ч vгvй нааж байна. Єєрийнхєє хєлс, хvч, эрдэм оюунаар хєрєнгєжсєн хvнийг монголд хэн ч хялайж харахгvй нь лав.
Жирийн иргэнд ашигтай ордын лиценз авах тэгш эрх, тэгш боломж бий юу? Гарааны тэгш нєхцєлийг бvрдvvлэхээр чармайж байсан ардчиллагчдын хvслийг хэн завшив?
Авилга, хулгай дээрэм, бялдуучлал, луйвраар л эдийн засгийн давуу байдал, хангалуун амьдрал бvрдvvлдэг тийм систем рvv манай нийгэм хэдийнээ хальтран оржээ.
Яармагийн ядуу айлын хvv Бямбаа хичээлд явах замдаа єглєє ээлжнээс тарж байгаа ахтайгаа заавал уулзахгvй бол болохгvй. Учир нь тэр хоёр дундаа нэг цvнхтэй юм. Уутанд дэвтэр номоо хийж алхаж байгаад замын голд ахтайгаа уулзмагц цvнх рvv нь юvлнэ. Єрх толгойлсон ээж нь хоёр хvvхдийнхээ “итгэлийн мєнгєєр” л хоногийн хоолыг залгуулна.
Тєрєєр баяжигчийн хvv Тєрєє харин Хаммер жийпээр сургуульдаа хvргvvлж, цvнхээ хамгаалагчдаа бариулсан байх ба дургvй хvргэсэн багшийг гар утас гарган аавдаа ховлож, яамны сайдтай нь даруйхан ярьж, ажлаас нь халуулахыг шаардана. Сургалтын тєлбєр нь жилийн арван мянган доллар ажээ. Аав нь нуруугаа бєхийлгєх, хєлсєє дуслуулахыг vзэн ядах ба гар хурууны vзvvрээр газрын лицензийг наймаалдаг мэдэлтэн.
Сонгуулийн vед баячууд, ядуустай мєр зэрэгцэн сууж, сайхан аашлах, бэлэг тvгээх ба боломж гарвал тэвэрч аван, зургаа татуулж, “нялуурна”. Сонгогдсоны маргаашаас танихаа байж, орд єргєєнєєс нь холхон байлгахыг хамгаалагчиддаа захина. Яг л вьетнамд цагаан харууд ижилхэн эрхтэй тулалдаж байснаа нутагтаа ирээд нэгнийгээ vзэхээ байдаг шиг байгаа биз ?!
Дурын эмнэлэгт очоод л та тэгш бус байдлаас vvдсэн ялгавартай хандлагыг олж харна. Тєрийн мэдэл бvхий албанд ажиллаж буй хvнд сурталтныг хармагц эмч, ажилтнууд сандралдан, юу байгаагаараа vйлчлэн, тусгай єрєєнд хэвтvvлэх зэргээр хєл алдах ба ядмагхан нэгнийг “эм тариагаа, цагаан даавуутайгаа авчраад хонгилд хэвтвэл хэвт дээ” гэж тавлана. Цагаан, харуудыг ингэж ялгадаг байсан юм.
Тавь, жаран онд Америкийн нийгэм ийм байсан. Бид тийм байдалд байна. Америкийн харууд цуцалтгvй тэмцсээр тэгш бус байдлыг арилгаж чадсан, харин бид…?

БИД ЯАГААД ТЭМЦЭХГYЙ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ?

Арьсны vзлээр халхавчилсан нийгмийн тэгш бус байдлыг даван туулах нь бvтэшгvй мэт тєсєєлєгдєж байсан он жилvvдэд Мартин Лютер Кинг цуцалтгvй, тасралтгvй тэмцсээр харуудын амьдралын тєвшинг цагаануудынхтай тэнцvvлж чаджээ. Монголчууд бидэнд Кингийн vеийнхнээс илvv боломж, нєхцєл байхад юугаа хvлээгээд сууна вэ?
Бид хамтдаа vр хvvхдийнхээ болон эх орныхоо ирээдvйн тєлєє хариуцлага хvлээж байгаа. Ирээдvйн иргэдэд тэгш боломж, тэгш эрхийг нь хангасан нийгмийг бvрдvvлэхийн тєлєє одооноос тэмцэхгvй, єєрчлєхгvй бол болохгvй тєвшинд Монголын нийгэм тулж ирээд байна.
Биднийг “тэмцэнэ” гэхээр хvч хэрэглэх гэж байна, тєр эргvvлэх нь гэж мушгидаг, гvтгэдэг. Эсвэл “хэтэрхий даруухан цуглаан хийлээ” гэж шордоно. Хvч хэрэглэх нь хэзээ ч амжилт авчирдаггvй. Мартин Лютер Кинг хvч vл хэрэглэхийг уриалсаар, тэмцсээр єєрийн vндэстнийг боолчлолоос салгаж, аварч чаджээ. Тэр зогсолтгvй тэмцэж байсан. Хvлцэнгvй байх, бурууг тэвчих нь хvч хэрэглэхийг зєвшєєрснєєс єєрцгvй гэж тэр vзэж байлаа. Хvмvvст эрхийхээ тєлєє, аз жаргалынхаа тєлєє тэмцэхгvйгээр тэнгэрийн хишиг хvлээж суух хэрэггvйг ойлгуулсанд Кингийн гавъяа оршино. Хутга барьснаас, хууль барьсан нь хvчтэй гэж тэр vздэг байлаа.
Хар арьст оёдолчин Роза Паркс автобусанд цагаан арьстанд суудал тавьж єгєєгvйн улмаас баривчлагджээ. Кингийн удирдлага дор хар арьстнуудын нийгэмлэг Монтгомери хотын (Алабама муж) нийтийн тээврийг 382 хоног хааж зогсчээ. 382 хоног буюу 1 жил 1 сар шvv ! Yvний vр дvнд АНУ-ын Дээд Шvvх Алабама муж улсад нийтийн тээврээр зорчигчдыг арьсны єнгєєр ялгаварлаж байгааг Yндсэн хуулийн бус гэж vзсэн шийдвэр гаргаж, хар, цагаан хvмvvс ялгаагvй автобусанд зэрэгцэн явах болгосон байна.
Кингийн євєє нь арьсны vзэлт “Жоржиен” сонинг захиалахгvй, уншихгvй байхыг уриалж, даруй 6000 хvн тvvнийг дагаснаар уг сонин дампуурчээ. Арьсны vзэлтнvvд цуглардаг бааранд тэгш эрхийн тєлєє тэмцэгч харууд суулт хийжээ. Тэднийг зодож, чирч гулдарч, харааж зvхэж, занаж байсан ч, єєрсдийг нь “хvн” гэж vзэх хvртэл тэмцсээр ялсан юм. Цагаан арьстнуудын ухаарахыг хvлээгээд л суусан бол тэдэнд аз жаргал ирэх байсан уу? Тєрєєр баяжигсдын амыг хараад суувал бидэнд тэгш эрх ирэх vv?
Тєсвийн мєнгийг хvvдийлэгч - цєєнхийн эрх ашгийг хамгаалдаг тєр бидэнд хэрэгтэй юу? Тєрєєр хєлжигсдийг дэмждэг, сурталддаг сонин, ТВ-vvдийг дампууруулах, зориг, тэвчээр бидэнд байгаа болов уу?
Тєрєєр хєлжигсдийг огцортол нь гудамжинд жагсах чин сэтгэл бидэнд бий юу? Тєрийг баяжих хэрэгсэл болгогсод нэг л єдєр биднийг тэжээж, тэтгэнэ хэмээн найдаж, хvлээх vлдэв vv?
Эрхийнхээ тєлєє тэмцэх тvмэн арга байна. Yзэл бодлоо илэрхийлэн жагсах, цуглах, эсэргvvцлийн цуваа, аян, суулт, эдийн засгийн хориг арга хэмжээ г.м
Монголчууд бид нийгмийн тэгш бус байдал даамжрахыг цаашид харсаар, хvлцсээр суух ёстой гэж vv? Бид єєрчлєхгvй бол юмс єєрчлєгдєхvй.
Надаас МоАХ-ны жагсаал, цуглаан хэнд хэрэгтэй юм бэ гэж асуух хvмvvс гарч байсан. Бид хэн нэгнийг ялахыг хvсээгvй, єєрсдєдєє ашиг унагахыг бvр ч хvсээгvй. Бид ядуурлыг ялах, монголын нийгмийг цэвэршvvлэх, иргэдээ тэгш эрхтэй, чинээлэг байлгахыг л хvсч байгаа.
Зvгээр хараад суух нь харин хэнд хэрэгтэй юм бэ гэж асуумаар байна. Тєрєєр хєлжигсдийг зайлуулах тэмцлийн хажуугаар бид ядуурлын уг сурвалжийг устгах хэрэгтэй.
Тэгш бус байдал юунаас vvдэж байна вэ?
-Ядуурлаас
Ядуурлын уг vндэс нь юу юм бэ?
-Ажилгvйдэл
Ажилгvйдэл яагаад ихсэв?
-Тєрийн бодлого зохицуулалт алга
Монгол хvнээр хийлгэх ажил огт байхгvй юм уу гэхээр хятадаас жил бvрийн хавар хэдэн мянгаараа орж ирэх хар ажилчид хаана ажиллаад байгаа юм гэж асуух хэрэг гарна.
Ажлын байр хангалттай байгаа, тєрийн бодлого, иргэдийн шахалт л байхгvй байна. УИХ дахь АН-ын зєвлєл НЄАТ, аж ахуйн нэгжийн орлогын татварын хамтаар нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож бууруулах санаачилга гаргасан нь ажлын байрыг тогтвортой нэмэгдvvлэх бодлого байсан юм. Харамсалтай нь МАХН-ын бvлэг уг саналыг унагасан билээ.
Ажил олгогч бий болгосон ажлын байрныхаа тєлєє 18 хувийн шимтгэл тєлдєг байсан цагт хэчнээн ч удаа ажлын байр нэмэгдvvлэх жил зарлаад бvтэхгvй. Хvчээр бий болгосон ажлын байр нь тогтвортой байж чаддаггvй юм. Энэ бол ёстой л сонгуулийн ємнєх шоу болоод дуусах хэрэг.
Тєр ажил олгогчдод нийгмийн даатгалын шимтгэлийг нь бууруулж єгєхийн зэрэгцээ нийт ажиллагсдын 80-аас доошгvй хувийг зєвхєн монгол ажилчдаар бvрдvvлдэг байхыг хуульчилж єгєх цаг нэгэнт болжээ. Ингэж байж гадаадаас хар ажилчин импортлохыг хязгаарлана. Єндєр мэдлэг, чадвар, мэргэшил шаардсан ажлыг гаднынхнаар хийлгэлгvй л яахав. Єрлєгчин, цахилгаанчин, мужааныг бол дотооддоо долоо хоног олигтойхон сургаад л бэлтгэчихэж болно.
Тєрєєс хууль, эрх зvйн шахалт vзvvлэхгvй бол мэргэшсэн ажилтан бэлтгэх сонирхол аж ахуйн нэгжvvдэд алга байсаар л байх болно. Ажилтан бэлтгэх, сургахад зориулсан зардлыг нь урамшуулах, хєхиvлэх механизм бодож олох хэрэгтэй болжээ.
Ингэхгvй бол бvтээн босголтод зориулж байгаа бидний асар их хєрєнгийн vр шимийг тендер нэрээр эрх мэдэлтнvvд гаднынхантай завшсаар, монгол хvн гудамж метрлэж, хог тvvсээр, нийгэм баян ядуугийн туйл руугаа ялгаран шахагдсаар байх нь дамжиггvй.
Бичвэрийнхээ тєгсгєлд Мартин Лютер Кинг хэмээх энэ алдарт хvний vгийг монгол хєрсєнд шилжvvлэн илэрхийлбэл “Нэг сайхан єдєр ард тvмэн маань бvх хvмvvс тэгш эрхтэйгээр бvтээгдсэнийг ойлгож, єєрсдийнхєє тєлєє тэмцэх, зvтгэх цаг ирээсэй. Монголчууд ижил тэгш нєхцєлд, тэнvvн жаргалтай амьдрах цагийг vзэхсэн”.
 

HERO
-Монгол Монголдоо дургvй хэвээр байх уу?

УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х. Баттулга бичиж байна
Оршил

Саявтар Асашёорюv Д.Дагвадоржтой хэсэг ярилцаж суулаа. Их спортод адилхан зvтгэж байсны хувьд бидэнд ойлголцох, санал нийлэх зvйл бишгvй л байдаг. Дагваа маань сумод орохоосоо ємнє жvдогоор хичээллэж байсан. Тийм болохоор "Mizuno" фирмийн кимоно ємсгєлийг жvдогийн баг, тамирчдад бэлэглэсэн юм. Байгалийн асар их авьяасыг євлєн тєрсен болохоор нь би тvvнийг жvдогоор явбал олимпийн аварга баттай болно гэж итгэдэг.Олимпийн аварга тєрнє гэдэг vндэстэнд ямар их бахдал, урам зориг, итгэл эрмэлзэл авчирдгийг Ємнєд Солонгосын анхны олимпийн аварга тєрсєн тvvхээс харж болно. 1976 оны Монреалийн олимпоос Хєдєлмєрийн баатар З.Ойдов мєнгєн медаль авахдаа Ємнєд Солонгосын бєх Ян Жv Мог ялсан. Гэвч Америкийн бєх Ж.Девист оноогоор ялагдсан байлаа. Америк, солонгос хоёрын барилдаанаас аварга хэн болох нь тодрох болов. Ємнед Солонгосын бєх Ян Жv Мо цэвэр ялахгvй л бол аварга монгол, америк хоёрын нэгэнд очно. Ийм мєчид америкчууд цэвэр улс тєрийн шийдэл хийж ємнєд Солонгосын бєх Ян Жv Мод цэвэр ялагдахыг єєрийн бєхдєє даалгажээ. Учир нь хоёр систем сєргєлдєж байх vед Орос ах, Сэм авга хоёрын єсгєн бойжуулан хvvхдvvдийн хэн нь аварга болохыг шийдэх нь vзэл суртал, олон нийтийн харилцааны vvднээс чухал ач холбогдолтой байжээ. Хэдийгээр ийм нэгэн будилаантай тvvхтэйгээр олимпийн анхны аваргаа тєрvvлсэн ч тvvнийг ялж байсан З.Ойдовын нэрийг солонгосчууд ой ухаандаа хадгалан vлдсэн байдаг.Энэ бодлоо тvvнд хэллээ. "Нэгэнт сумогийн хамаг дээд цолыг авлаа, амжилтыг эвдлээ. Одоо сумод зодог тайлаад жvдод хvчээ vзвэл Монголоос тєрєх анхы олимпийн аварга чи болох биш vv" гэхэд минь Их аварга vvнтэй санал нэгдэхэд бэлэн байсан хэдий ч нэг зvйл дээр торов. Энэ бол Тvvнийг чиглэсэн монголчуудын хардлага, доромжлол.
Хайрлаж, бахархаж явсан ард тvмэн нь тvvнийг хэнэг ч vгvй доромжлон, гvтгэжээ. Монгол хэмээх нэрийн тєлєє амаргvй тэмцэлд орж, ялж явахдаа ард тvмэн нь тvvнийг гvтгэнэ чинээ, хэнэг ч vгvй нулимах, шvлстэх юм чинээ санаагvй болохоор гvн хямарчээ. Бодоогvйг нь бодсон мэт болгоод, хийгээгvйг нь "хийлгэж", бичээд байгаад гутарчээ. Залуу хvний сэтгэл эмзэг байгаа. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн ардын vгийг би тэгэхэд тод мэдэрсэн. Их спорт хvнээс ямар их хєдєлмєр, тэвчээр, цаг шаарддагийг би биеэрээ мэднэ. Хомсхон олдох цагаа монголчууддаа зориулчих гээд гvйж явдгийг нь мэднэ. Бэлтгэлээ олигтойхон базаагаад, бие сэтгэл амар суувал суух, гэвч тэр тэгж чаддаггvй. Олимпийн баг, тамирчид нь олигтойхон хувцастаи байгаасай гээд хєєцєлдєєд гvйдэг, гэтэл...Д.Дагвадоржийн гомдол миний сэтгэлд хvндээр тусч, эмзэглэл тєрvvлснийг та бvхэнтэй хуваалцах гэж vvнийг бичиглэж байгаа юм.
Манай vеийн баатар

Тулааны урлагийн агуу мастер, нэрт жvжигчин Жет Ли "Бaaтap” (HERO) хэмээх кинонд тоглосныхоо дараа CNN-ий Ларри Кингд ярилцлага єгч байсныг санаж байна. Тэрээр уг кинонд "Нэргvй баатар" гэх vнэхээрийн баатар эрийн дvрийг бvтээсэн билээ.
Ларри Кинг ярилцлагын тєгсгєлд тvvнээс "Таны бодлоор одоо цагт "баатар" байна уу ?" гэж асуусан. Жет Ли-гийн хариултад монгол хvний сэтгэл хєдлєхєєс аргагvй. "Байгаа ш дээ. Тэр бол Асашёорюv! Жинхэнэ монгол баатар".Ичих хэрэгтэй. Их аваргаараа бид гайхуулж, бахархаж чадахгvй байна. Тэр ганц монголд хамаатай бус гэдгийг ойлгож чадахгvй байна. Ємчилнє, харамлана. Доромжилно.
Алс Калифорнийн амбан захирагч болсон Арнольд Шварцнеггер хvртэл тvvнтэй уулзахыг хvсдэгээ хэвлэлээр илэрхийлж байсан. Тэр гаалийн Х.Баатартай бус ганцхан байгаа их аварга жинхэнэ баатартай л уулзахыг хvссэн. Харин бид гаалийн "баатрууд"-тай л уулзахыг эрхэмлэдэг.

Монгол хvн хувьчлалд ялж болох уу?

Долгорсvрэнгийнхэнд байшин нь, бидэнд урлаг нь хэрэгтэй" гэж бичиж чадсан хvн єєрєє цирк байнга vздэг гэдэгт би л лав итгэхгvй. Тэр хєєрхий, захиалагчийнхаа сэтгэлд нийцvvлэх гэж хэтэрхий хичээсэн байгаа. Захиалагч нь тодорхой. Улсаас татаас авч байж циркийг "хєгжvvлэх" гэсэн бэртэгчид. Бэртэгчид хvслээ гvйцэлдvvлж байвал vндэстний бахархал, нэртєрийг уландаа гишгэх юу ч биш.Циркийн хувьчлалын дvн тэнэг хvнд ч ойлгомжтой шvv дээ. Улсаас 180, 200 саяар нь татаас авах юм бол хувьчлаад яах юм? Улсаас нэг ч тєгрєг авахгvй гэсэн нь ялдаг энэ цагийн vнэлэмж мєн биз? Ер нь улсын тєсвєєр хийсэн бол сайн сайхан, хувийн хєрєнгєєр хийсэн бол муухай гэдэг "коммунист" vнэлэмжээсээ бид хэзээ салах юм бэ? "Аса" багийг vзэн ядагч маань "Циркийг нэг бол тєсвєєс "саадаг" баг авах хэрэгтэй, vгvй бол гадаадынхан авах хэрэгтэй" гэсэн санаа дэвшvvлээд байгаа ч юм шиг.Бас нэг жишээ дурдъя. "Женко тур бюро"-гийн босгосон "Алтан ташуур" цогцолбор бол хувийн хєрєнгєєр босгосон анхны том байгууламж. Тєсвєєс нэг ч тєгрєг авалгvйгээр их хаандаа зориулсан аварга цогцолбор босгож, тэр ч бvv хэл цогцолборын хувьцаанаас 50 мянган хvvхдэд тараасныг анзаарахгvй, анзаарсан ч анзаараагvй царайлна. Найман зууны ємнє нутгархах, овог аймгаараа талцах vзлээ хойш тавьж vндэстнээрээ нэгдэж нягтрахын гайхамшгийг vзvvлж чадсан Их хаанаараа бахархах, тvvнээс суралцах vзлийг єндєрт гаргах гэсэн ганцхан зорилгыг бид євєртлєн босгосон. Хятадууд хааныг минь ємчлєєд, єєрсдийн юм шиг яриад, vзvvлээд байхаар "vгvй" гэдгийг нотлох гэж зориглосон юм. Гэвч єнєєх "эх орончид", "Чингис хаанаараа бахархагчид" хvйтэн хєндий хандсан, vл тоомсорлоцгоосон шvv дээ. Улсын хєрєн¬гєєр босоогvй зvйл тэдэнд хvртээлгvй юм шиг аашилсан. Бид хийсэн зvйлийг минь магтаад єг гэж шаардахгvй ээ. "Монгол хvн хийсэн бол дэмий, монгол хvн авсан бол бузар булай" гэдгээ хязгаарлаач гэх гэсэн юм. Тэрнээс хоосон магтаалаар хооллодог нь би биш.Иргэний нийгэмд тєсвийн хєрєнгєєр босгосон зvйлд сэжигтэй хандаж, магтан дуулахаас татгалздаг. Харин хувийн хєрєнгєєр босгосон зvйлд ээлтэй хандаж, сурталчилж тvгээдэг жаягтай. Монголд бvх зvйл эсрэгээр єрнєсєєр... Магадгvй Цонжин болдогт гадаадынхан хєшєєрхуv юм босгочихсон бол амаа олохгvй магтаж, шагналаар булах байсан биз. Vvнтэй адил зvйл хувьчлал болгон дээр анзаарагддаг. Гадаад хvн ямар нэг юм хувьчлаад авчихаар хэн ч, юу ч дуугарахгvй. Айдаг юм уу, ичдэг юм уу? Дарханы мах комбинатыг гадаадынхан хувьчилж авчээ. Хэн дуугарсангvй єнгєрєв. Уг нь циркээс мах нь ард тvмний амьдралд илvv хамаатай бус уу ? "Махны vнэ нэмэгдлээ, яанаа" гээд шуугидаг хирнээ стратегийн ач холбогдолтой гэмээр vйлдвэрийг гаднынхан мєнгєєр цохиж авч байхад "эх орончид" хаана явсан юм