2007-10-26 10:02:17
Тvгшvvр 2007 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар Монголд ДОХ-ын халдвар авсан 26 дахь хvн бvртгэгдээд байна гэсэн тvгшvvрт мэдээ цацагдлаа.
Зэрэгцээд энэ жил Монгол Улс тvvхэндээ анх удаа ДОХ-ын эсрэг тэмцэлд зориулж, 13 сая тєгрєг тєсєвлєсєн гэсэн "баярлам" мэдээ хєвєрнє.
13 сая тєгрєг бvхэл бvтэн улсын эрvvл мэнддээ зориулсан мєнгє гэхэд ямар сонсогдож байна вэ. Энэ бол сониноор мориныхоо vнийг баярхан зарладаг уяач сайдын хурдан хvлгийн єрєєсєн гуяны vнэ хvрэхгvй мєнгє санж. Тєсвийн цалингаас єєр орлогогvй гэж мэдvvлэх мєртєє барга, орос, араб адуунд vнэ хаяж явдаг сайдууд иймхэн мєнгє ард олныхоо эрvvл мэндэд тєсєвлєчихєєд энд тэнд наадамдаад явж байдаг. Хойд, урд хоёр хєрш ДОХ-ын тархалтаар дээгvvр бичигдээд байдаг.
Албаны хvмvvсийнх нь хэлж байгаагаар 13 сая тєгрєг тєсєвлєсєн нь их юм байх. Урьд нь ДОХ-той тэмцэх зориулалтаар нэг ч тєгрєг тєсєвлєж байгаагvй гэнэ. Бэлгэвч цацах, ДОХ-той хvмvvсийг шаардагдах эмээр хангах, оношлуур, сурталчилгааны зардал зэргийг ємнє нь дан гадаадын хандив, тусламжаар санхvvжvvлж байжээ. Эрvvл мэндийн сайдын мэдээлснээр халдварт євчин тусагчдын 43,6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар тээгч эзэлж байна гэдэг бид 1928 онд орос эмч нар ирж, улаан тариа хийж байх vеийн тєвшиндєє ухарч очжээ гэсэн vг биш vv. 90-ээд оны дундуур В.Жириновский "Монголчууд та нарыг тэмбvvгээр хиарах гэж байхад бид аварсан" гэж хэлээд монголчуудын хараал зvхлийг ханатлаа дуулж билээ. Vгэнд нь vнэний хувь байсан.
"Сэрэлт" кино
1928 он. Шагж хамбын хvрээ буюу ардын засгийн хэлээр Тайхар сумын тєв. Шилэн форд хєлєглєсєн орос эмч олныг хуйлруулан ирлээ. Сумын дарга орос эмчийг саймшран угтаж єєрийгєє танилцуулах гэтэл хэл нэвтэрсэнгvй. Бумаа авгай самбаачлан шилэн фордны жолоочоор хэлмэрчлvvлэх санал тавив. Жолооч хэлмэрчлэхийг зєвшєєрч сумын удирдлагуудыг танилцуулна. "- Вот это, Сумын даргаа". Сумын даргыг дагалдагч єєрийгєє танилцуулав "- Би Хоршооны дарга байна" Орос эмч "- Хорошо даргаа?" Жолооч "-Нээт нээт, монценкоопын даргаа". Сургуулийн захирал єєрийгєє танилцуулав. Жолооч "- BOOT, три даргаа! За миний мэддэг орос хэл дууслаа шvv". С.Гэндэн найруулж, Л.Ванган зохиолыг нь бичсэн энэ алдарт кинонд олон асуудлыг ёжилж, ёгтолж vзvvлсэн нь энэ.
Три даргаа
2004 оны сонгуулиас хойш Эрvvл мэндийн салбар бас л "три даргаа"-гийн буюу гурван сайдын нvvр vзэж байна. Салбарынх нь нvvр бахь байдгаараа . Єнгєрсєн оны тавдугаар сард миний бие УИХ-ын гишvvний бvрэн эрхийнхээ хvрээнд тухайн vеийн Эрvvл мэндийн сайдад (Л.Гvндалай) гурван зvйл асуулга тавьсан билээ. Эрvvл мэндийн салбарын єнєєгийн байдал, хямрал, євчнєєс урьдчилан сэргийлэх асуудал, эмч нарым хариуцлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудлуудаар юу хийж байгаа болон хийх гэж байгааг мэдээлэх, бодит байдлыг танилцуулахыг уг асуулгад дурдсан булээ.
Хуулийн дагуу хариултыг бичгээр ирvvлж, УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр сонсгов. Хариултаас vзэхэд нэг мянган хvний 134 нь хорт хавдартай, оношлогдсон хvмvvсийн 70 гаруй хувь нь III-IV vедээ илэрсэн учраас тухайн жилдээ нас бардаг. Нийт нас барсан хvмvvсийн 43,1 хувь нь даралт ихэссэнээс, 30,7 хувь нь зvрхний цус хомсдох євчнєєр єнгєрдєг гэжээ. Халдварт євчнєєр євчлєгчдийн 43,6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оор євдєгч эзэлж байна.
Аймаг сумдын эмнэлгийн 50 хувь нь наад захын тоног тєхєєрємжєєр хангагдаагvй. Жилдээ 35 мянган хvн хєрш улсуудад очиж оношилгоо, эмчилгээ хийлгэдэг. Тэд*56 тэрбум тєгрєгийн зардал (хятадуудад бол орлого) гаргадаг гэх зэрэг тоо баримт дурдаж байсан. За тэгээд "Эрvvл монгол хvн" хэмээх сvржин нэртэй, vрэлгэн ажиллагаа зохион байгуулах гэж байгаагаа дурдаж. Энэ ажиллагаагаар эмч нар суулгасан цуваа аймаг сумдыг тойрч давхиад 1,8 сая хvнийг vзээд оношлоод явах юм байх. Нийт гурван тэрбум тєгрєг зарцуулах юм гэнэ.
Баахан бензин шатахуун, хvн хvч, цаг vрээд хальт мулт vзсэн, оношилсон, зєвлєсєн болоод сайд мандаж, иргэд бахь байдгаараа vлдэх тєлєвлєгєє байсан. Салхи мэт довтлоод єнгєрєх эмч нарын бригад сумын иргэд, малчдыг бvрэн vзэж амжих уу, амжлаа ч vзлэгийн чанар хангалттай тєвшинд болж чадах уу. vзээд онош тогтоочихлоо, тэгээд яах юм бэ гэх мэт маш олон бvрхэг асуудал "Эрvvл монгол хvн" хєтєлбєрт агуулагджээ. Бор єндєрт ажлаар явж байсан МVОНРТ-ийн найруулагч Л.Нацагням мухар олгойн хурц vрэвсэл тусчээ.
Сумын эмнэлэгт мэдээ алдуулах тариа байхгvй байсан учир эмч нь євчтєний єєрийнх мєнгєєр хоёр шил архи авахуулсан гэнэ. Нэг шил архийг євчтєний ам руу хvчээр цутгаж согтоогоод, нєгєє архиар иь ариутгал vйлдэж хагалгаа хийсэн байна. Энэ бол хошин шоуны vзvvлбэр бус ердєє хоёр жилийн ємнє болсон явдал. Энэ байдлаар бол "Три даргаа" 90 оны тєвшиндєє vлдсэн цорын ганц салбарыг дээшлvvлсэнгvй, дээшлvvлэхгvй нь ч тодорхой болж байх шиг. Єнєєдрийн сум Шагж хамбын хvрээнээс ялгарах юмгvй байсаар 80 жилтэй золголоо.
Эрvvл мэнд наймдугаарт
2001 онд нэгэн ТББ-аас хийсэн судалгааны монголчууд амьдралд нь хамгийн чухал зvйлсийг дэс дараалж бичнэ vv гэсэн асуултад:
1. Албан тушаал, эрх мэдэл
2. Хєрєнгє мєнгє
3. Нэр хvнд, нєлєє
4. Танил тал
5. Гэр бvл
6. Нутагус
7. Зугаа цэнгэл
8. Эрvvл мэнд гэсэн дарааллаар тодорхойлсон байх юм.
Иргэншсэн ертєнцєд энэ бvхэн эсрэг дарааллаар байдаг. Тэд бие эрvvл байхад бусдыг нь олж болно гэж vзнэ.
1990 оноос хойш тєр, засаг ард тvмний эрvvл мэндийн талаар дорвитой ажил хийсэнгvй, энэ талын ойлголтыг тараах, хэрэгжvvлэхийг хичээсэнгvй. Бvр нэг тєгрєг ч тєсєвлєж байсангvй нь тодорхой боллоо. Балаг нь одоо гарч байна. Хоёр сая 400 мянган хvнд ДОХ-ын 28 тохиолдол илэрсэн гэдэг нь ДЭМБ-аас гаргасан индексжvvлсэн харьцаагаар бол сvйрэх дєхчихлєє гэсэн vг. 28-ын цаана наад зах нь 500 вирус тээгч байх магадлал буй гэнэ. ДОХ-ын тархалтын хурдыг эрvvл мэндийн салбарын хєгжил гvйцэхгvй байна. Улсын баялаг нь хvн ард. Хvн ардын баялаг нь эрvvл мэнд. Эрvvл явахад хэдийг ч олж, юунд ч хvрч болно. Эрvvл явах vндсийн vндэс нь эрт оношлох, урьдчилан сэргийлэх явдал.
"Эрvvл монгол хvн" тєсєлд зарцуулах гурван тэрбум тєгрєг дээр гадна дотноос хєрєнгє босгон нэмж байгаад орчин vеийн олигтойхон оношилгооны тєв барьчихвал олон асуудлыг шийдэхсэн дээ. Онош нь тодорхой бол єнєєгийн анагаах ухаан євчнийг эмчлэх арга зvй, эм тан, туршлагыг хангалттай хуримтлуулсан гэх. Онош нь тодроогvйгээс буруу эмчилсэн, оройтож мэдсэн зэрэг шалтгаанаар л монголчууд цаг бусаар одож байна. Энvvхэн Эрхvv хотод таван жилийн ємнє 3,6 сая ам.доллараар нэн орчин vеийн оношилгооны тєв байгуулагдсан нь єдгєє єєрсдийн иргэдийг оношлоод зогсохгvй жил бvр Монголоос урсах 56 тэрбум тєгрєгийгхятадуудтай єрсєлдєн "идэх" боломжтой байна. Улаан-Vдэд таван сая ам.долларын єртєг бvхий хvvхдийн эмнэлэг байгуулсан нь Сибирь, Алс дорнодынхонд бvгд гайхагдаж эхэллээ. Удахгvй Улаан-Vд рvv хавийн хvмvvс цувах бол¬но. Оношилгоо, эмчилгээгээ сайжруулж, жил бvр гадагшаа урсч байгаа 56 тэрбум тєгрєгийг дотооддоо vлдээх арга чарга байна уу.
Ахиад орос эмч дуудах уу
С.Зоригийн ээж С.Доржпалам гуайн тоглосон орос эмчийн дvр монголчуудын сэтгэлд гэрэл цацруулсаар vvрд хоногшин vлджээ. Vнэхээр ч бидний энэ гээд хэлчихээр олигтой эмнэлгvvдийг оросууд барьж єгсєн байх юм. Клиникийн I, сайд нарын гэх II эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, Гэмтлийн больниц, Эх нялхсын тєв бvгд оросуудын гараар боссон. 1990 оноос хойш монголчууд бид єєрсдийн гараар томхон эмнэлэг барьсангvй, барихаар тєлєвлєсєн ч vгvй. Вот, три даргаа ! Та нар ажлаа олигтой хийж чадахгvй бол оросуудыг ахин дуудах цаг болжээ.
Салбар чинь удирдлага, зохион байгуулалт, хvний нєєц, ажилтнуудын чадамж гээд бvхий л талаараа "Сэрэлт"-ийг шаардаж байна. Ажилтнууд чинь ДОХ-ын халдвар авсан хvн аль бvлгийнх вэ гэсэн маргаанд хамаг анхаарлаа хандуулж байна» Уг нь аль ч бvлгийнхэн халдвар авахгvй байх нєхцєлийг бvрдvvлэхэд хvч, боломжоо тєвлєрvvлбэл сайнсан. Хvн ардаа харсаар суугаад хиаруулах уу, дарга нараа ! Эсвэл орос эмч нарыг ахиж дуудах уу?

Сэтгэгдэлүүд: