2007-10-26 10:12:00
МоАХ-ны анхны дарга, тєр, нийгмийн зvтгэлтэн С.Зориг 1998 оны 10-р сарын 2-нд хvйтэн сэтгэлтнvvдийн гарт амь vрэгдээгvй бол єнєєдєр 45 настай, ид хийж бvтээж,оргилж явах байв. С.Зоригийг хєнєєсєн хэргийг захиалгат аллага байсан гэдгийг нийгмээрээ зєвшєєрсєн ч уг хэрэг илэрсэнгvй "мартагдах" дєхєж байна. Тvvнийг зэрлэгээр хєнєєсєн cap, єдєр нь єєр нэг тєр, нийгмийн зvтгэлтэн Д.Тємєр-Очирыг хєнєєсєн єдєртэй давхацдагийг олон нийт хачирхсаар байдаг билээ.
Д.Тємєр-Очирын гэргий С.Нинжбадгар гуай саявтар сонинд (МНЄ. 2007. №04) єгсєн ярилцлагадаа "Би vvнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Єєр хэн хийх вэ. Ганц манай євгєнийг ч биш, олон хvнийг хядсан шvv дээ. Гэвч одоо хэр нь буруугаа хvлээхгvй, шалгаж чадахгvй байгаа байхгvй юу. Би "євгєний хэргийн учрыг нь олж єгєєч. Та нар тодорхой мэдэж байгаа" гэж Н.Багабанди, Н.Энхбаяр Ерєнхийлєгч нарт, ХЗДХЯ-нд бичсэн. Гэвч "За ч vгvй, vгvй ч vгvй" таг болчихдог" гэж дурдсан байна.
Хэн ч vгvйсгэсэнгvй. Юм л бол шvvхэддэг, тэгээд заргаа авдгаараа алдаршсан нам хачирхалтайгаар чимээгvй єнгєрєєв.
Д.Тємєр-Очир агсан Ю.Цэдэнбалтай санал зєрєлдсєний улмаас цєлєгдєж, нутаг заагдаж яваад гэртээ зэрлэгээр алагдсаныг бvгд мэдэх билээ. Хэргийг санаатайгаар зохион байгуулсны адил санаатайгаар илрvvлээгvй ажээ. Хамгийн ойр дотнын хvнд (С.Нинжбадгар) нь тодорхой чиг баримжаа байж л таарна.
Гэмт хэргийн илрvvлэлт гэдэг vзvvлэлтээрээ Монголын цагдаа дэлхийд дээгvvр ордог гэнэ. "Хэргийн илрvvлэлт бараг 90 хувь байдаг" гэж цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийнхэн сайрхахыг vе vе телевизээр vзэж болно. "Хэрэг гарлаа, барилаа" гэсэн мэдээ зэрэгцэх шахуу цацагддаг, хоёр сая гаруйхан хvнтэй улсад хэрэг илрvvлэх, тэр дундаа дуулиантай хэргийг илрvvлэх тун амархан байдаг бололтой.
Гэтэл Д.Тємєр-Очирын болон С.Зоригийн амийг хєнєєсєн хэрэг дээр мєрдєгчид маань уран чадвараа гайхуулах дургvй байсан уу, эсвэл том тээг байна уу гэж сэрдэхээр сунайсан есєн жил єнгєрлєє. Саяхнаас "сансрын зургаар захиалгат аллагыг илрvvлдэг гэнэ" гэж маанагтсаныг эс тооцвол тоймтой юм сонсогдохоо ч болив.
БОЛЬШЕВИК УЛАМЖЛАЛ БА ТААМАГЛАЛ
"Тєгсгєл" хэмээх зєвлєлтийнхєн голлож, монголчууд оролцон бvтээсэн киноны хэсгvvдийг эргэн дурсацгаая. Барон Унгерн монгол ноёнд vvрэг єгч байна. "За, чи сонс ! "Их дайчин Хатанбаатар Магсаржав Сvхбаатарын гарт хорлогджээ" гэж довтлохынхоо урьд шєнє монгол даяар зарлая" гэж бод! монгол ноён ойлгосонгvй. Барон Унгерн "Хатанбаатар Магсаржавыг нударчихаад Сvхбаатарынхнаас хvн алсан гэх шуугиан дэгдээ" Монгол ноён сая л ойлголоо. Тэгээд "Ай даа, Барон жанжин мєн зальтайяа, Харин дараа нь тэр Магсаржавынхаа хойноос намайг тонилгочих юм биш биз дээ!?" гэж асуув. Барон Унгерн инээж" чи мэдэж ав! Нэгдvгээрт ухаантай, хоёрдугаарт, олонд нэр хvндтэй хvнийг л зайлуулдаг юм" Монголчууд цээжээрээ мэдэх шахуу болчихсон киноны энэ єгvvлэмж юуг хэлнэ вэ.
Тун танил арга барил байгаа биз. С.Зоригийг хєнєєгдсєний маргаашаас "Ардчиллынхан нэгнийгээ нухчихжээ", "Бат-Vvл нэг л сэжигтэй" гэх мэт цуурхал тэнvvчлэн байсныг санаж байна уу.
Троцкий, Киров, Д.Дємєр- Очир, С.Зориг нарыг хєнєєсєн аллага тун адилхан тєлєв байдалд явагджээ. Сталины даалгавраар КГБ Мексикийн нэгэн жижиг хотод дvрвэж гарсан Л.Троцкийг гэрт нь мєс хагалдаг сvхээр цавчин хороосон байдаг. Д.Тємєр-Очир агсныг мєн гэрт нь сvхээр цавчсан билээ. Большевикууд, коммунистууд улс тєрийн зорилтоо хэрэгжvvлэхийн тєлєє цус урсгах, хvч хэрэглэхийг эрхэмлэдгээрээ бусад улс тєрийн vзэл баримтлалаас онцгойрон ялгарч байжээ. Аллага vйлдэх vедээ лалын алан хядагчид их тєлєв тэслэх дэлбэлэх аргыг сонгодог бол америкууд бууг эрхэмлэдэг, харин оросууд хутга, сvхийг таашаадаг байжээ.
"Тєгсгєл" киноны зохиолыг Ю.Семенов гэж КГБ-ийн талаар голлон бичдэг зохиолч бичиж, найруулагчаар нь А.Бовровский гэж мєн л орос хvн ажиллажээ. Тэд орос vндэстэнд танил, дасал болсон "дайснаа алаад єєр нэг дайснаа гvжирдэх" аргыг дvрээ тодотгох зорилгоор ашигласан нь тэр. Бодит байдал дээр Унгерн Хатанбаатарыг алчихаад "Сvхбаатар алсаан" гэж хэлэх байсан эсэх нь сонин биш, Зєвлєлтийн баримжаатай vзэгчдэд танил арга мэхийг хэрэглэсэн нь л сонин.
Саяхан болтол МАХН большевик арга барилтай, коммунист vзэл баримтлалтай явсан гэдгийг бvгд мэдэх хойно нэмж нуршаад яах билээ. Єєрийн намыг "vндэслэн байгуулагч" гэж зарладаг Д.Сvхбаатараа хvртэл Богд хааны гарт алагдсан гэж ойлгуулах яриа тарааж, кино хvртэл хийж байлаа. Бодвол VIII Богд Монголд большевизмыг тууштай цэцэглvvлэх Зєвлєлтийн санаархалд том "шавар хааж" байсан бололтой. Монголчууд тэр домогт итгэж єссєн. Бvр сvvлд л Д.Сvхбаатар хорлогдож vхээгvй гэсэн нотолгоог гарах болсон билээ.
Мєрдлєгийн практикт захиалгат аллагыг "vр дvнд нь хэн хожив" гэдгээс логикоор хєєж олдог гэх юм. Тэгвэл бvгдээрээ энэ асуудлаар дедуктив дvгнэлт хийн хамтдаа эрэн сурвалжилъя. Таны урмыг хугалахад би ширхэг ч шинэ зvйл хэлэхгvй. Хэвлэлээр нэгэнт тvгсэн, vгvйсгэгдээгvй сурвалжуудыг тоймлоно. МоАХ-ны анхны дарга байсан С.Зоригийг зэрлэгээр хєнєєсєн хэргийг илрvvлэх асуудалд санаа тавих, анхаарах нь албыг нь залгамжилж яваагийн хувьд миний vvрэг ч гэж боддог.
НЭХЭН САНАХУЙ
Хэргийн "цаад эзэд" хэн байж болохыг зааж чиглvvлсэн мессэж vл мэдэгдэх эх vvсвэрээс тарж, "Эвслийнхэн нэгийгээ нухчихаж, эд нараас зайлахгvй" гэсэн дvгнэлтэд олныг аваачив. Тvvндээ "С.Зориг дараагийн Ерєнхий сайд болох байж" гэдэг хачир дагуулж билээ. Хийрхсэн нийгэм vvнд шууд л vнэмшсэн.
Дараа нь Бат, Оюун нэртэй хоёр хvн нухсан гэх яриа тараан "Бат"-тай нэр бvхий хvмvvс рvv хvйтэн харцаар ширвэцгээв. Бат-Vvл сэжигтнээр татагдан Батсvх Америкаас гавлагдаж ирэв. Олон жил хэрэг мєрдсєн туршлагатай мєрдєгч "Хэрэгтнийг гадаад дvр, тєрхєєр нь мэдэж болно. Вышинскийн онолоор бол Батсvхэд рецедив хэрэгтэн байж болох ганц ч шинж тэмдэг алга" гэжээ. Би Батсvхийг эртнээс мэдэх хvний хувьд нэмж хэлэхэд, тэр хvн алах битгий хэл, хvний єєдєєс чангахан хараал хэлж ч чадахгvй хvмvvжилтэй нэгэн билээ.
Батсvх МоАХ-ны анхны идэвхтэй гишvvдийн нэг байсан нь гай болсон бололтой. Батсvх МоАХ-ны дэргэдэх "Ард" компани гэдгийг cap гаруй удирдаад татан буулгасан нь тvvнд єгєх таатай хоч болж орхижээ. Уг нь "MM" гэж компанийг хойш олон жил удирдсан авч хочинд тохиромжгvй байсан гэнэ. Хоч єгєхийн утга учир нь тvvнийг эрvvгийн єнгє аяс бvхий нэртэй болгох байсанд оршиж байгаа юм байх. Эрvvгийн элементvvд "Чонон Борис" гэх мэт хоч нэртэй байдаг. Батсvхийг хэрэгтэн гэж харагдуулахын тулд содон хоч єгєх шаардлагатай байж.
Тvvнийг ямар ч vндэслэлгvй жил шоронд суулгаад, шалгаад эцэст нь суллаж, уучлалт ч гуйсангvй. Батсvхээр Бат-Vvлийг "гэрчлvvлэх" сценари байсан гэх авч бvтэлтэй юм болсонгvй, ийнхvv дууслаа. МVАН, МоАХ ч тэр vед хэлмэгдсэн гишvvдээ ємгєєлєх Зориг vгvй байжээ. Тэд єрсєлдєгчийн зvгээс єгсєн "vхлийн" цохилтод єртєж, яахаа мэдэхгvй самгардаж байсан гэвэл vнэнд нийцэх байх аа. Ер нь энэ хэрэгт нийтдээ 30-35 хvнийг хилсдvvлэн баривчилж хорьсон ажээ.
Удалгvй Баярбат гэж манъяк тодорсныг мєн л С.Зоригийн хэрэгт хамаатуулах гээд барсангvй. Асуудлыг тvvнтэй холбох гэхээр угшил нь Ху намынх (аав нь МАХН-ын нєлєє бvхий гишvvн, сайд байсан) байгаад байж гэнэ. Францаас Д.Энхбат гэгчийг хулгайлан авчирсан явдал нь алуурчныг илрvvлэх сценарийн оргил болов. Хожим Д.Энхбат "тагнуулынхан намайг зодож, тамлаж байхдаа "Чи Цагаан шонхорын Энхтайван Зоригийн хэргийг захиалсан гээд хэлчихвэл бvх зvйл ОК! " гэж амласан" гэж мэдэгдсэн байдаг.
Тvvний яриаг бас л vгvйсгэсэнгvй. Ч.Энхтайван МVАН-ын гишvvн гэдэг нь цохилт хийх гол цэг болсон бололтой. Ч.Энхтайванаар дамжуулан МVАН-ын єєр нэг лидер М.Энхсайханыг С.Зоригийн аллагын захиалагч болгох гэж байсан гэнэ. Франц, Европын холбооны зvгээс Засгийн газарт хандан "нутаг дэвсгэр дээр нь хvн хулгайлах хэрэг vйлдсэнд" тайлбар нэхсэн мэдэгдэл ирvvлж байснаас нь vнэн гэдэг нь нотлогддог. С.Зоригийн хэрэгт зєвхєн МVАН-ын гишvvд, тvvнтэй холбогдох хvмvvсийг сэжиглэж, шалгаж, хорьж, цуурч байлаа. МАХН-д ойр байж болох ганц ч сэжигтэн тодорсонгvй. Vvнийг тайлбарлахдаа Э.Бат-Vvл хэрэг гарсны маргааш "МАХН буруугvй шvv" гэж мэдэгдсэн, тэгэхээр бид хамаагvй" гэнэ.
Хэчнээн сайн сценари зохиолоо ч. хэрэг илрэхгvй сунжирч мєрдєгч Мєрєн, хуульч Сугар гэх мэт "баатрууд" тєрєн гарлаа. Тэд "ирэх сонгуульд биднийг сонгочихвол хоёр долоо хоногт л хэргийг илрvvлээд єгье. Одоо бол эвслийнхэн саад болоод байна" гэсэн амлалтаараа УИХ-д тєвєггvй сонгогджээ. МАХН-ын бусад нэр дэвшигчид ч сонгогчидтой хийсэн уулзалт дээрээ эвслийнхнийг энэ хэрэгт буруутгаад авахаа ер мартсангvй. Энэ бvхний ард намын дарга, МАХН-ын сонгуулийн ерєнхий менежер байсан нь тодорхой.
ГУРВАН ТОМ ХОЖИЛ
2000 оны УИХ-ын сонгуульд МАХН vнэмлэхvй ялалт байгууллаа. Vр дvн гайхалтай. 72 суудал гэдэг Назарбаев, Ниязов нар ч атаархах амжилт шvv. Ялалтынх нь гэрэл нvд гялбуулж, чих дєжрvvлэв. Эхний хожоо. Тєр, засгийн эрх мэдэл МАХН-д vнэмлэхvй тєвлєрлєє. Сєрєг хvчнийхний эсэргvvцлийг цагдаагийн хvч хэрэглэн тараах нь энvvхэнд болов. Бvр давраад Ардчилсан намын байрыг бvслэн удирдагчдыг нь хорьж байсан.
Тэр бvслэлтийн vеэр цагдаагийн нэг офицер Р.Гончигдоржид хандан "тушаал ирвэл чамайг буудах болно" гэж мэдэгдэж байжээ. Гааль, татвар, "Эрдэнэт", том банкуудын хувьчлал гээд ашиг орлого олдог бvхэнд нам хяналтаа тогтоов. Тэр ч бvv хэл, хvvхдийн "Найрамдал" зуслангийн хувьчлалд хуруугаа дvрээд авсан гэнэ. Парламентын ордон байж болох газрыг ч намын эрх мэдэлтнvvд мэдэлдээ оруулаад авчээ.
Гачлантай нь тэр дєрвєн жилд "эвслийнхэн нэгнийгээ нухчихаж" гэхээр нотолгоо олдсонгvй. Олдчихсон бол єдийд ху нам мєнхийн парламент болж, дарга нь "насан туршийн Ерєнхийлєгч" цолыг олох байсан юм.
Хойтон жил нь Ерєнхийлєгчийн сонгуульд "Зоригийн хэрэг" чухал сэдэв хэвээр байлаа. "Эвслийнхэн нэгнийгээ алагдчихаад байхад дээгvvр нь алхаад гарч байсаи юм шvv дээ. Эд л нухсан" гэсэн яриа ахин тvгэв. Гэвч нэхэл хатуутай ард тvмэн "хоёр долоо хоногт илрvvлэх" амлалтыг нь сануулжээ. Намын дарга нь энэ удаа хєнгєхєєн бултаж Д.Мєрєнг золигт гаргасан юм. "Хэлсэн хvн нь хариуцна биз" гэж тэр мэлзсэн билээ. МАХН дахин яллаа. Юм л бол vг сєрєх гээд байсан Ерєнхийлєгчийг аядуу тєлєвт оруулж авав. Хоёрдахь хожил тэр.
Гэвч намыи удирдлагатай сєргєлдєгчид ху нам дотор цєєн боловч байсаар байв. Хачирхалтай нь, тэд эгзэгтэй мєчvvдэд ээлж дараалан бурхны оронд оджээ. Ганхийх ч хvнгvй болж авлаа. МАХН абсолют эрх
мэдлийг эзэмдэв. Гуравдахиа хожлоо. Хожил бvртээ "Зоригийн хэргийг" ашиглаж байсан ч илрvvлэх талаар хуруугаа ч хєдєлгєсєнгvй. 2004 оны сонгуульд аллагыг ашиглая гэхнээ амаа таглуулах байсан учир чимээгvйхэн єнгєрєв. Vр дvнд нь vнэмлэхvй ялалт ирсэнгvй.
Азаар 2004 оны сонгуулиар ард тvмэн ухаалаг шийдвэр гаргасан. Засаглал тэнцвэржиж, хяналт бий болохын хэрээр МАХН-ын удирдлагын дєрвєн жил нямбай сvлжсэн аалзны тор тасарч эхлэв. Намын хатуу сахилга алдагдан, том толгойлсон залгамжлагчид нь нэгийгээ алж, улсын банкийг цєлмєв. Хяналтгvй засаглалын гай гарч эхэллээ. Хамгийн том хожил нь Монголын ардчиллын хєгжлийг 10 жилээр хойш ухрааж, бvх ололтыг vгvйсгэсэн юм шvv. Тэгэхээр асуултаа давтъя, захиалгат аллагын "vр дvнд нь хэн илvv хожив оо.
Энд хамаагvй ч юм шиг нэг зvйлийг дурдахад 2007 оны дєрєвдvгээр сарын 11-нд Их тэнгэр орох замыг хааж зогссон ХЗХ-ны хохирогч 38 эмэгтэйг замаас зайлуулахаар 100 гаруй цагдаа иржээ. Ямар ч зэвсэггvй, хvvхдээ тэвэрсэн, цєхєрч ядарсан хэдэн эмэгтэйд ийм их хvч хаяж чаддагаа харууллаа. Тэгж бодохоор манай цагдаа хvчтэй ч юм шиг.
ЗОРИГ
С.Зоригийн хэргийг илрvvлэхэд зориг л дутаж байна. Дvлэгнэл, айдсаа орхиж тодорхой сэжvvрvvдийг хєєх зориг дутаж байна. Хєєлгєх сонирхол ч дээдэст алга бололтой.Гаальд ажиллаж буй МАХН-ын нэгэн гишvvн ийм vг алджээ. "Яахав намын буянаар овоо л юм хураалаа. Гэхдээ олохоос хамгаалах чинь хэцvv байдаг юм байна. Авилгатай тэмцэх газарт оруулж єгєх хvн байна уу" Авилгачдын олдог, зєєдєг vе vндсэндээ дуусч, олзоо хамгаалах, эсэн мэнд vлдэх талаар санаа зовох vе нь эхэлсэн бололтой. Тод жишээ нь, "Авилгатай тэмцэх газрын даргыг хэнээр томилох вэ" гэдэг маргаан МАХН-ын дээд удирдлагын хооронд болж, тvншилцээд авчээ.
Зоригийн хэргийг зоригтойгоор илрvvлэхсэн. Зориггvй жилvvдэд тєгсгєл тавьж, хэргийг илрvvлэх нь Монголын улс тєр эрvvлжих vндсэн нєхцєл болоод байна. Алив нєгєє мундаг мєрдєгч Д.Мєрєн хаа явна аа.

Сэтгэгдэлүүд: