ХАГАРАЛ...
Чонотой нийлсэн нохой чононоосоо ч хомхой байдаг юм шvv. /Ардын vг/

Єєрчлєлтийн салхи

ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгvvр шивнэлдэн шийдэж байлаа. “Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс тєрийн Товчооныхонтой Хятад, Зєвлєлтийн Элчин сайд хамт vзэж гэнэ. Кино дуусмагц Зєвлєлтийн Элчин босч “Оо, сайн. Зєвлєлт - Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зvйлгvй” гээд суув.

Хятадын Элчин сайд “Хай, Зєвлєлт - Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зvгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагvй юмаа даа “ гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах vvрэг єгснєєр бидний мэдэх “сайн” хятад євгєний дvр “Ардын элч” кинонд орсон тvvхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгvй, “хоёр хєрш юу гэх бол..” гэсэн єнцгєєс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлvvлдэг байсан он жилvvд бий.

1989 оны тєгсгєл vеэс Монгол Улс социализмын хvлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рvv хийх шилжилтийн явц ч хоёр хєршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг тvvхийн баримтууд улам бvр нотолсоор байна.Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс vзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зєвлєлтийн харилцаанд байсан хvндрэлvvдийг даван туулах, зєєлрvvлэх чиглэлээр хоёр тал хvчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зvгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа vеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хєршийн харилцаа тогтоох хvсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна”
Хятадууд єєрсдийн байр суурин дээр хатуу байсан бєгєєд ЗХУ-ын зvгээс гурван саадыг арилгахгvй бол “БНХАУ-ын зvгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гvрэн гэж vзэх болно” гэж анхааруулсаар байжээ.

М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хєршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугvй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг тvргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зєвлєлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зєвлєлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Vр дvнд нь “хоёр талын найрсаг харилцааг vндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.

Энэ мэдэгдлийн дагуу Зєвлєлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгvй болох ёстой юм. Тэгэхээр Зєвлєлт –Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хєрвvvлбэл бид ахиад л хєршvvдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гvрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана (визийн чанга журам нэвтрvvлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгvй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс тєр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нvvдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагvй, vйлдвэрлэл хєгжєєгvй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар тvлхэх нигууртайг тооцож байжээ.

М.Горбачевын vлээсэн єєрчлєлтийн салхи єєр лvv нь хvчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зєнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, єндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл тvvхийн ховорхон, давтагдашгvй боломжийг ашигласнаараа vнэтэй.

МоАХ- ба аюулаас хамгаалах байгууллагууд
Эрх чєлєє, тусгаар тогтнол, хvн тєрєлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рvv хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгvй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт vгvй байсан учир тэд єєрсдийн хvмvvсийг шургуулж, байдлыг мэдэх тандах, алсдаа жолоодох санаа євєрлєсєн байна. Монголын НАХЯ ч зvгээр суусангvй, хvмvvсээ шургуулаад авч. Vйл явдлын єрнєлийг урьдчилан харах, жолоодох боломжгvй болж эхэлсэн бєгєєд МАХН-ын УТТ бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хvмvvс удирдлагагvй болж, “вандан тас” гэдгийн vлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ. Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хvмvvс ардчилсан хувьсгалын тєрхийг єєрчилж, “нэг мєсєн єєрчлєх, гvйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн єдєєхєєр шамдуулж байлаа.

Тэд улс тєрийн єс хонзон авах, УТТ-ны гишvvд, Цэдэнбалыг тойрон хvрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ард тvмнээ гэсэн чин сэтгэлтэй хvмvvс “нэг ч монгол хvний хамраас цус гаргахгvй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсч хэрэгжvvлж чадсан билээ. МАХН-ын тэр vеийн удирдлагууд ч vндэстнээ хагаралдуудахын эсрэг байсан учир бид хvн тєрєлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм.

Харин эрх чєлєєний хєдєлгєєнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бvлэг этгээдvvд санаархлаа биелvvлэх боломжгvй болсонд уурсан хараал, ерєєл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бvлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны vйлчилгээний захиалга гvйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.

Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргvvцэх хєдєлгєєн байгуулж, єлсгєлєн зарлан, монгол хvний цус урсгах хvслээ бага боловч биелvvлж, vvргээ гvйцэтгэж явсан тєрийн цагдааг євгєн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх. Одоо ч тэд “нэн тэргvvнд 450 албан тушаалтныг буудаж алах , 1500 хvнийг 25 жилээр, 5000 хvнийг 20 жилээр, 10 000 хvнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргvй. “Монгол улсын ээдрээт замнал“) хэвлэж тараасан байгааг vзэж болно.

Хагалагчид
Тvvхийн бvх л vеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзvvдийг овжноор ашигладаг. Хvний цус, элэг гэдэг єєр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лvv тvлхэхээр чармайж байсан хvмvvс цєм эрлийз байсан юм. Тэд тэртэй тэргvй гарч байсан Оросын цэргvvдийг харааж, зvхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бєгєєд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хvйтэрч, нєлєє бvхий улс тєрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зvхэв. Г.Каспаров гэгч шатарчин хvртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм.

17 жил єнгєрєхєд “Хvний угсаа гарвал нь 50 нас хvрэх vеэс гадаад тєрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын vг биеллээ олов. Єнєєдєр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд тvлхэхээр санаархаж байсан хvмvvсийг олон нийт гаднаас нь хараад л урд зvгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хvний генетик мэдээлэл, удамшил яалт ч vгvй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь vнэн хэлжээ. Хэрвээ эрлийзvvдийн хvсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хvсэлдээ хvрээгvй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бvрээр, байгууллага бvрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.

1990-1996 он. Амрыг хамгаалах яамны тєлєєний этгvvд ажлаа идэвхжvvлсээр ардчилсан хvчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дєнгєв. С.Зориг агсан хvртэл явуулгад автан АН-аас єрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц єрнєсєн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзvvдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангvй.

1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерєнхий сайд томилогдох болоход vл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагvй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогvй, тэр ч бvv хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдvйтэй боловсон хvчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын vvдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах vvргээ амжилттай биелvvлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр vндэсний vйлдвэрvvд бvрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бvгд санаж байгаа байх.

Єнєєх эр Ерєнхий сайдын суудлаа єгмєгцєє л оройноос нь хагалан бутаргах ажлаа бvр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13” гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ.
Ємнє зvгээс хил давуулан шидсэн чулууг овилгогvй улс тєрчид єлгєж аван, “хагалах бизнесийг” цэцэглvvллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хvчин хагарлын vр дvнд сонгуульд навс ялагдав.

2000 - 2004 он. МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сєрєг жагсаал, сєрєг хєдєлгєєн гэж юм vvсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас єгсvvлээд намаа(86 жилийн тvvхтэй гэж бахархан ярьдаг) хvртэл хєгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигvvр хєдєлгєєнvvдийн тоо 86 хvрэх гээд байх шиг байна, тийм vv.

Гол хагарлыг эрлийзvvд Ардчилсан нам дотор vргэлжлvvлэн хийсээр... Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бvлэглэлд хувааж дєнгєв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагvй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ.

2004-2007 он.М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Vндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хєєчихсєн учир ахин энэ намыг хагалах боломж vгvй болсон ч хагалж болох илvv том нам цаана нь vлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр vед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс тєрч Э.Бат - Vvл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгvй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зvгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бvр єргєн хvрээний “хагалгаа” хийж эхэллээ.

Хагалагч, хагалагчдаа хайртай. Бvр нэгэндээ зориулж хайрын шvлэг тэрлэнэ. Ил, далд янз бvрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дєнгєлєє. Тэд иргэний хєдєлгєєнvvдийг ч зvгээр орхисонгvй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хєдєлгєєн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах євчин тойрсонгvй. Эрхлэгч нь байсан хvний ярилцлагаас харахад их том хvмvvс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм.

Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч єєрийнхєє мэдлийн “Зууны мэдээ” сонин(sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нєгєє хагалагчийнхаа талаар ингэж бичvvлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод євєєгийнхєє тєрсєн газрыг хаана байдгийг нь нутгийн хєгшдєєс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань тєрсєн газрыг “зєв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, євєє нь цэвэр цусны хятад хvн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагvй зовдог байсан гэнэ.

Хятад гэхээр толгойтой vс єрвийдєг байсан тэр vед хєєрхий жаал хvvг яаж чичилж байсан нь ойлгомжтой” Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Єдрийн сонин”-д (sonin.mn) “Засгийн газрын гишvvдтэй гадаадын ажиллах хvчний тухай асуу¬дал яригдаж, 40000 айлын орон сууцны хvрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчихаж чадна гэх зэрэг яриа болоход би “Монголчууд тэнгэр заяатай ард тvмэн” шавар ч зуурахгvй, шороо ч ухахгvй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хvнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж єєрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж vлдээжээ. Монголчууд энэ vгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргvvцэх vед харин “би огт тийм юм бичээгvй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зvйл нь харин тvvхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагvй. Захын тэнэг хэлээд єгнє. Хvний олон нь цєєнхєє барьдаг юм.

Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч тvvгээр бахархах сэтгэлдээ хєтлєгдєн “… Монголын улс тєр, эдийн засгийн лидерvvд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг тєлєєлж, хэн хэний эрх ашиг Монголын єндєрлєгт мєргєлдєж байна вэ?
1. ProRussia(оросын баримжаатай) гол тєлєєлєгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м
2. ProChina(хятадын баримжаатай) гол тєлєєлєгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …”(irgen.mn vз) гэж бичсэн удаатай.

Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард тvмэнд ашиггvйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх vед МоАХ гэрээнvvдийн цаана нуугдаж байгаа санаархлыг илчлэн, тэмцэх vед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гvтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогvй зvйл хэдий ч дараагийн ярих зvйлд нь “баримт” тулгуур болж єгєх учиртай байжээ.

Хагалагчид хагачих зуршилдаа хєтлєгдєн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна. Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нvvрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хєрсєн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж єсгєж хэлэхээ ч мартсангvй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дєнгєхгvй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Vvнийг хийгчид нь єнєєх л эрлийзvvд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар санаархагчид. Он цаг тэдний нvvр, гадаад тєрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад єгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хvний хагалах ухааныг монгол бид гvйцэхvй бэрх.

Тийм учраас цаг vргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгvй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илvvдэхгvй биз ээ. Оросууд визгvй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургvй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нєлєєллийн бvсэд “хаяж єгснийг” л илтгэж байгаа хэрэг. Vvлэн чєлєєгєєр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чєлєєг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа.

Монголын ард тvмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бvр том хагалгаанд бэлтгэж байгаа. “Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бєлгєє” гэж нанхиад тєрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ. Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.