Урвагч
УИХ-ын гишvvн Х.БАТТУЛГА Бичиж байна.
                                                                                                               Огноо: 2007-02-23 09:59:32

-Цoгт тайж уу, Арслан тайж уу-
МАХН ард тvмэндээ зориулан "Мандал" єргvvллээ.
Єглєєний 9.30 цагт эхэлсэн дээрх арга хэмжээг МАХН-ын гишvvд санаачилсан юм байна... МАХН-ын гишvvд "Ард тvмний єлмий бат оршихыг даатгасан байв. Ийм мэдээ бараг бvх сонинд нийтлэгджээ. Хэн ч анзаарсангvй. Кино Орой нь домогг "Цогт тайж" кино бараг бvх сувгаар гарч байна. Анзаарлаа. Гайхлаа. Сониноос уншсан мэдээ, хvн бvрийн бишрэн vздэг кино хоёрын хооронд гайхалтай их ялгаа байх юм. Цогт тайжийг аугаа эх оронч, vндэсний баатар гэж бид хvндэтгэдэг. Тэрээр "Далай ламд мєргєсєн хvний толгойг авна" гээд зарлигийг эс тоон тєрсєн хvvгийнхээ толгойг цавчсан. Монгол тvмэн даяараа Арслан тайжийг урвагч хэмээн vзэн ядсаар єдийг хvрчээ. Киног МАХН-ын Улс тєрийн товчоо хамгийн нарийн шvvлтvvрээрээ оруулан байж гаргасан тул Цогт тайжийн зарлиг тэднийх болж таарна. Цогтын vгийг єєрсдийнхєє vг гэж vзэж байсны тод баримт нь уг дvрийг бvтээсэн Цагаан Цэгмидэд 1946 оны тєрийн шагналыг хvртээсэн явдал байлаа. Кино Цогт тайжийн барьсан соёмбот туг МАХН-ын соёмботой, бас таван хошуутай тугаар солигдсоноор тєгсч, тvvний vйл хэргийг бид залгамжилсан гэсэн утгатай сvржин vг хэлэгдэнэ. (Єндєр гэгээн Занабазар 1686 онд соёмбо vсгийг зохиосон) Гэтэл одоо бид нийтээрээ Далай ламд мєргєхийг аврал гэж vзэж байгаа тул Цогт тайж маань хэн болж таарав аа. Аавынхаа vгийг сєрєн, толгойгоо алдахаас ч айлгvй Далай ламд очоод мєргєчихсєн Арслан тайж бас хэн болох вэ. Хэн нь эх оронч, хэн нь урвагч болчихов. Цогт тайж аугаа эх оронч мєн юм бол бид бvгдээрээ толгойгоо авахуулах ялтай болж таарна. Єнєєгийн тєрхєнд тохируулбал Цогт тайж урвагч болж, Арслан тайж нь аугаа эх оронч болчих гээд байдаг. Хуучин мэдээ МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр жил гаруйн ємнє сэтгvvлчдэд "Лам нарыг хэлмэгдvvлсэн явдалд нам уучлал гуйх шаардлагагvй. Тэгэхээс єєр арга байгаагvй юм" хэмээн мэдэгдсэн. 1999 онд Хамбын овооноос илэрсэн 420 ламын цогцсыг vзээд бурханч лам Г.Пvрэвбат "Ахиад ингэвэл бид тэсэхгvй шvv дээ" хэмээн хорсол дvvрэн уулга алдсаныг ахмад сэтгvvлч Г.Аким тэмдэглэн vлдээжээ. Ламбугай харин буруутныг єєр газраас, єєр хvнээс эрж шvvхэдсэн байдаг. Уг нь МАХН-аас єєр тэднийг буудчих зvрхтэн байгаагvй юмсан. 1937 он гэхэд Монгол даяар vйл ажиллагаагаа явуулж байсан 700 сvм хийдийг МАХН-ын заавраар бvрэн устгажээ. Дєрвєн сvм л хагас дутуу vлдсэн байна. Лам голдуу 160 000 хvнийг шvvхийн тогтоолгvйгээр буудан хороожээ. Баянхонгор аймагт гэхэд 1936-1937 онд Баянцагаан сумын Маанийн хийд, Баян-Єндєр сумын Амарбуянт хийдvvдийг МАХН-ын "тушаалаар" пулемётоор хэдэн талаас нь шvршин 200 гаруй ламыг алжээ. Цєвvvн цаг "Шилдэг" сэтгvvлийн 2005 оны хоёрдугаар сарын дугаарт бурханч лам Г.Пvрэвбат "Цєвvvн цаг, тvvнийг гэтэлгэх євгєдийн гэрээслэл" гэсэн нийтлэл хэвлvvлсэн байна. Тvvнд дурдсанаас vзэхэд VIII Богд, Ловон Бадамжунай, Ванчиглодмаа нарын айхтар ном эрдэмтэй хvмvvс єнєє цагийг зєгнєн хэлж байсан 23 бошго байдаг гэнэ. Тухайлбал, VIII Богд нь "Энэ vед лам хvн хар хvний боол болж цэрэгт мордоно (Г.Пvрэвбат лам хотын комендантад албах аажээ). Ноёдууд нохой мэт шарвана, хууль байвч дагах хvнгvй, ном байвч унших хvнгvй. Тєр засаг ор тєдийхєн, шашин гэдэг нэр тєдий болно" (МАХН-ын тєр барьсан он жилvvдийн дvр тєрхийг харж байна уу). Ловон Бадамжунай нь "Шимнус нар толинд царайгаа vзэж будаж, шунхдана, мэхлэгч нар гэнэт их бясалгагч болж, хуурна" гэж айлдсан ажээ. Цєвvvн цаг нь 1532-2132 оныг хамарсан хугацаа гэх ба єнєє цагийн байдал их зєнч, зоч нарын айлдвартай жигтэйхэн таарч байгаа гэж Г.Пvрэвбат бичжээ. Бурханч лам маань тэдний айлдварт єєрийн тайлбарыг зvvсэн байх ба ялангуяа "Мэхлэгч нар гэнэт их бясалгагч болж, хуурна" гэсэн тєлгєнд хамгийн урт тайлбарыг дагалдуулжээ. Г.Пvрэвбат уг лvндэнгийн ард хаалтан доторийн бичсэн байна. /Их сайхан ярьж, амьтны толгой эргvvлж буй хvн цэцэн ухаантайд тооцогдоод байгаа биз/ гэж. Энэ нь ч vнэн юм шиг санагдлаа. Цєвvvн цаг гэх хэллэгийг сvм хийдийнхэн "Аливаа буртаг, бузар бvхэн дээш гарч, сайн сайхан зvйлсийг бvрхэгдvvлдэг цаг vе" гэж тодорхойлжээ. Бурханч ламын тайлбарласнаар бол МАХН-ынхан дээш гарч бужигнуулж байгаа vе нь цєвvvн цагийн vндсэн шинж тэмдэг, илрэл бололтой. Ёс зvй Улс тєрийн нам хvчний ноён нурууг vзэл бодолдоо тууштай, Vнэнч байгаа эсэхээр нь тодорхойлдог. Yзэл бодлоосоо ухарч няцах, гуйвуулах, сонгогчиддоо тааруулан єнгє, зvсээ єєрчлєх зэрэг нь улс тєрийн ёс зvйгvй, туйлбаргvй, цаашид юу ч хийж мэдэх гэдэг vнэлгээг сонгогчдын зvгээс єгєхєд хvргэдэг ажээ. Ардчилсан намынхан гэнэт мал сvргийг нийгэмчилнэ, хувийн ємчийг устгана, Э.Бат-Vvл "Манай багшийн багш Манлай Ленин багшаа" гээд унавал сонгогчид мэл гайхаж цэл хєхрєх тєдийгvй итгэхээ болино. Тэгвэл "Далайд ламд мєргєсєн хvн урвагч" гэж тунхаглаж, "Ард тvмнийг мунхруулагч хар тамхи" хэмээн сvм хийдийг устган, лам нарыг хядаж явсан нам гэнэт ламдаа хайртай болоод, ард тvмэндээ ном уншуулах болсон нь дээд зэргийн ёс зvйгvй явдал биш гэж vv. Нам ч гэж нам. Ариун номынх нь багшийг буудчихаад, бурхан шvтээнийг нь vнсэн товрог болгочихоод "Уучлал гуйх шаардлагагvй" гэж хэлж байгаа намтай улаан сугаараа тэврэлдэх ламбугай нарт ёс зvй байна уу. Багш дээдсийнхээ ариун сvнсний ємнє ичих эмээх, наманчлах сэтгэл тэдэнд алга уу. Єєр нэг ёс зvй. Шашин нь тєрєє хvндлэх ёстой юу, тєр нь шашнаа дагах ёстой юу. Хамба лам Ерєнхийлєгчийн єргєєнд очиж золгох нь тєрт ёс уу. Ерєнхийлєгч гэргийтэйгээ Ганданд очих нь тєрт ёс уу. Vндсэн хуулиар бол шашин нь тєрєє хvндэтгэж, тєр нь аль ч шашинг шvтэх бишрэх эрхийг хамгаалах учиртай. 25-р суваг ТВ-ээр Ерєнхийлєгч Н.Энхбаяр ярилцлага єгч байна. "ТВ 9-ийг Японы тусламжийн хєрєнгєєр босгочихсон юм. Хамба бид хоёр хувааж эзэмшихээр тохирсон. Би тавь, тавин хувь гэхээр хамба инээгээд vгvй жар, дєч гээд байдаг юм" гэж бахархалтайгаар зарлаж байдаг ёс зvй. Нам, лам хоёр минь яах нь энэ вэ. Шарын шашин бол монголчуудын нэгээхэн хэсгийнхний л итгэл бишрэлээ єгсєн шашин болохоор тєрийн зvгээс, ялангуяа vндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн зvгээс учиргvй тал єгєх нь єєр итгэл vнэмшилтэй хэсгийнхнийг гадуурхаж байгаагаас єєрцгvй vйлдэл болов уу. Шарын шашин Тvvх сєхвєл гэлvгпа буюу шарын шашинг мандан цэцэглэхэд монголчууд их vvрэг гvйцэтгэжээ. Монголчууд анхлан Далай лам (7578 онд) цолыг бий болгож, шарын шашны гол єрсєлдєгчдийг дарж, зам мєрийг нь тэгшилж єгчээ. (Баабар. "Нvvдэл, суудал" боть 1. 123х) Шарын шашин харин Монголын цэцэглэлт, мандалтад нєлєєлж байсангvй. Монголчууд энэ шашинд орсноор ертєнц дахинд таг мартагдан, дvлий дvмбэ 200 жилийг єнгєрєєсєн билээ. Арслан тайжийн тарьсан балагт нозоорч байх хооронд минь дэлхий дахин гэрэл чийдэн, утсан харилцаа, нисдэг тэргийг бvтээж чадаад атомын нууцад нэвтрэхээр чармайж байлаа. 1920 онд гамингууд VIII Богд хааныг гэрт нь хориод, дураараа дургиж байхад бид нар дvлий дvмбэ царайлаад маань уншиж байж. Арслан тайж биднийг "арван хар нvглийн замд" (Гvен баатрын vг) хєтєлсєн болохоор урвагч гэхээс аргагvй. Харин би энд VIII Богд, Жалханз хутагт, Дилав хутагт зэрэг бурхны шавь нар Монголын тусгаар тогтнолын тєлєє тэмцэж явсныг vгvйсгээгvй юм. Монголчуудын мухар сvсгийн хvчийг олж харсан Барон Унгерн хааныг нь чєлєєлєєд шашинд нь орсон дvр эсгэн хошой чин ван цол хvртжээ. (Америкийн ТТГ-ын вэб хуудаснаас 1921 оны 3-7 сард Монголын Ерєнхий сайдаар Барон Унгерн фон Штернберг ажиллаж байсан гэж бичсэнийг олж vзэж болно) vнэн. Хошой чин ван цол нь чухам ийм албан тушаалыг илтгэж байжээ. Одоогийн Ерєнхийлєгч маань Бароны хийсэн мэхийг бидэнд хийгээд, хэрэгжvvлээд, шашин, тєрийг хослон барихдаа тулаад байх шиг. Шарын шашинг цэцэглvvлээд, мандан бадарсан тусгаар орон дэлхийд нэг ч байдаггvй юм байна. Тєвд улс Хятадын бvрэн эрхэнд орж, Бутан улс vvрэглэн, Балба улс балайрна. Монгол Улс яах юм бол. Бид аль нэг шашинд туйлширч автаагvй, олон шашинг зэрэгцvvлэн байхдаа л хvчтэй, чєлєєтэй байсан. Энэ нь бидний гол ялгаа, давуу тал байлаа. Шарын шашинд орсон цагаасаа уруудсаар, улс орны хєгжлийг хариуцах эзэнгvй єнхєрсєєр 1921 онтой золгосон. 70 жил коммунизмын туршилтад єртєєд (капитализмыг алгасах гээч) 1990 онд арайхийн салтал буцаагаад шарын шашинтай золгууллаа. Ингээд бидний олонх нь Цогт тайжид толгойгоо авахуулах хэрэг хийв. Тvvхээс vзэхэд Цогт тайж эзэн Чингис хаанаараа бахархан, харийн шашинд нийтээрээ толгойгоо мэдvvлэхийг эсэргvvцдэг байж. (Улаан залаатай монгол хvн) Хэн биднийг урьдын дорой байдалд оруулахыг хvснэм бэ. Анзаарцгаая, ухаарцгаая! Биднийг шашнаа магтан мансууран байх зуур глобальчлал хажуугаар сvнгэнэж, нанотехнологи, клонаци, биочип гэхчилэнгээр алга болж єглєє, цаана чинь. Олонхийн сvсэг бишрэлийг далимдуулан улс тєрийн хонжоо олох гэсэн ядмагхан улстєрчид шарын шашинг тоглоомондоо ашигласаар байна. МАХН-ынхан ард тvмэндээ "Мандал" уншуулахдаа шарын шашны гол зарчмыг хєсєрдvvлжээ. Vнэн сэтгэлээсээ хандах гэдгийг умартаж. Уучлал гуйгаагvй байж vнэн сэтгэлээсээ ном уншуулна гэж байх уу. Vзэл бодлоо байнга сольж байгаа хvмvvст итгэх хялбар уу. Бидний нvдэн дээр коммунизм, ленинизм,сталинизм, єєрчлєн байгуулалт, Нагаржунай, тєв vзэл, ардчилсан социализм, социнтерн гээд хэд хєрвєчихєв єє. Цаашид яахыг хэн ч эс мэднэ. Иргэд юугаа шvтэх нь тэдний эрх учир орхиё. Харин тєр нь шашнаа дагаж гvйх, нам нь сvсгийг сэм далимдуулдгаа болимоор. Энэ бантангаас чинь болоод АРСЛАН ТАЙЖ ЭХ ОРОНЧ УУ, ЦОГТ ТАЙЖ УРВАГЧ УУ МЭДЭХЭЭ БОЛИЛОО. Vзэл санааны бантанд хутгалдаж байх зуур хэн ч, юу ч хийж болох цаг иржээ. Ийшээ харж Чингис хаандаа мэргэн, тийшээ харж ламдаа залбирах маягаар шашин, сvсэг бишрэлийг ашиглаад байна аа. Тунгаацгаая гэсэндээ vvнийг бичиглэв. Телевизийн мэдээгээр согтуу лам буу барин дэлгvvрт хvн буудах гэсэн тухай гарч байх юм. Ай хєєрхий биднийг МАХЛАМ-тайгаа бантангаа хутган уруудаж суухад дэлхийн бусад улс орнууд технологийн дэвшлээрээ хол тасарлаа даа. Марс гариг руу нисэх хєлєг хэдийнэ бэлэн болж тэр бvv хэл 2020 хvртэлх нислэгийн тасалбар дууссан байх юм даа. Ардын эрх сонин 36 /568/
pic/images/0610/battulga.jpg

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.