2007-11-02 09:58:53
- Хоосон эмзэглэлээс бодит vйлс рvv шилжье-
Сэтгэл эмзэглvvлсэн мэдээ Миний єссєн газар Яармаг. Аав, ээж минь одоо ч тэндээ амьдарч байгаа. Тэд маань нас дээр гарсан ч, дассан газрын даавуу зєєлєн гээд тэндээсээ холдох нэг л дургvй. Шєнийн дєрвєн цагт утас дуугарч, дvv маань “Яармагт тvймэр гарч. Аав, ээж гайгvй байгаа даа” гэсэнд мэгдэж сандран тэдэн лvvгээ яаран залгавал эсэн мэнд. Тvймэр тэднээс холгvй гарч, хvмvvс эндсэн мэдээ сонсогдлоо. Сэтгэл vймэрч, эмзэглэнэ. Хоосон эмзэглэж суухаар нэг юм хийе гэвэл дvv зєвшєєрч гамшигт єртсєн хvмvvст боломжоороо туслахаар болов. Бvгд гэр хорооллын байдал цаашид ч гамшиг авчирч, уршиг тарих нєхцєлийг бэлээхэн бvрдvvлчихсэнийг мэдсээр хэрнээ хоосон эмзэглэж, цэцэрхэж сууна. “Гэр хороолол агаарын бохирдлын гол эх vvсвэр”, “Гэр хороолол гэмт хэргийн vvр уурхай”, “Гэр хороолол хотын єнгє vзэмжийг гутаагч” гээд л хэлэхгvй муу vг байхгvй, ам амандаа шаагилдацгаана. Яг vнэнийг хэлэхэд, “унаган яармагийнхан” гэвэл 1966 оны vерээр нутаг заагдагсад. Сонин юм шvv. Яармаг хотын тєвєєс долоохон км-ын зайд орших хэрнээ сумын тєвийн дайтай тохижилт, суурьшилтайгаар 40 жилийг элээж байна. 1945 онд нурам байсан Берлин хот (дєрвєн сая хvнтэй) 15 жил хvрэхгvй хугацаанд шинэ хот болсон байхад 40 мянга орчим хvнтэй Яармаг дайны хєлд дайрагдаагvй хэрнээ бахь байдгаараа vлджээ. Хий vзэгдэл “Хий vзэгдэл Европоор тэнvvчилж явна. Коммунизмын хий vзэгдэл…” гэж К.Маркс бичсэн шиг хэлж ирэхгvй, хийсч ирэх гай гамшиг гэр хорооллоор тэнvvчлэн, хариуцлагагvй, хэнэггvйн орон зайг анаж байна. Хоцрогдлын хий vзэгдэл! Гэр хороолол иргэншлийн наад захын шаардлагыг хангахгvй гэдэгтэй маргах хvн одоо нэгэнт vгvй болжээ. Нийтлэлч Б.Очирын бичсэнээр гэр хорооллын мянган єрхєд нэг хvйтэн усны крант оногдож, “халуун усны крант” олдохгvй байхад утаагvй тvлш санаачлагчийн сууцанд халуун, хvйтэн усны зургаан крант, хоёр суултуур, хоёр шvршvvр ноогдож байх жишээтэй. Гэхдээ л гэр хоооллынхны сэтгэлгээний хvлээс учирч буй гамшгуудаас хамгийн аймшигтай нь гэж би боддог. Єнгєрсєн зууны 30-аад он гэхэд Германы ихэнх иргэд гэр хорооллоос ялгарах зvйлгvй нийтийн сууцанд амьдарч байв. Зарим талаараа гэрээс долоон дор. Дундын жорлон. ариун цэврийн нєхцєл, vнэр танар. Нэг нь чангахан дуугарахад байраараа давхийн цочно. Ийм байдалд амьдарч байсан германчуудын сэтгэхvйг психоаналитикч Вилыельм Райх судлаад нэгэн дvгнэлт хийсэн нь тухайн цагтаа шуугиан тарьж, хожмын их єєрчлєлтvvдийг эхлvvлсэн тvvхтэй. Тухайлбал, гэр орондоо тав тухгvй, эхнэр нєхєр хоёр дотно харилцаанд чєлєєтэйхэн орж чадахгvй удсанаас сэтгэхvй нь хvлэгдэн баглагдаж уур цухал нь овоорон ёстой л галзуурахад ганц хуруу дутуу болсон байж. Гаднынхан Монголд ирээд яг ийм агуулгаар олон зvйл асуудаг “Монгол гэрт бvх зvйл ил юм. Эхнэр, нєхєр яаж учраа олдог вэ?” гэх шиг. Тэр бvv хэл монгол гэрт амьдардаг эр, эмийн харилцааг харуулсан Н.Михалковын “Уурга” хэмээх кино том шагнал хvртэж байсан гэдэг. Тэр кино монгол хосууд гэртээ боломжгvй болохоор тал хээр газар учраа олдог, энэ vед нь хvн цочоохоос сэргийлж уургаа газар хатган дохио єгдєг гэсэн санаагаар vйл явдлаа зангидсан байсан. Манай гэр хорооллынхны сэтгэхvйд 30-аад оны германчуудын дvр зураг нvvрлээд байгаа нь нууц биш. Энэ бол асуудлын хамгийн эмзэг хэсэг. Vvнийг хэн ч ярьж бичдэггvй. Гэтэл нийгэмд хvмvvсийн сэтгэл зvйгээс их зvйл хамаардаг бус уу. Эндээс vvдээд жаахан статистик тоо дурдъя. Гэр хороололд Улаанбаатарын нийт єрхийн 58 хувь, хvн амын 70 орчим хувь нь амьдарч байна. Тэд жилдээ 504-600 мянган тн нvvрс, 360 мянган шоо метр тvлээ тvлдэг. Харин vvнээс гарсан утаа агаарын бохирдлын 90.2 хувийг эзэлдэг ажээ. Тvvнчлэн гэр хорооллыг дагасан 50 мянган жорлон, угаадсны нvх, 260 мянган тн хорт бодис ялгардаг юм байна. Эрvvл ахуйн шаардлага хангаагvй дээрх нєхцєлд 126 мянган єрх аж тєрдєг. Цаашилбал, гэр хорооллынхон сууцанд амьдрагсдаас 2-8.5 дахин их хими, 10 дахин их бактерлогийн бодисоор амьсгалж байна. Бас ахиад нэг тоо хэмж хэлэхэд гэр хороололд нийт гэмт хэргийн 70 гаруй хувь нь гардаг аж. Энэхvv “гамшгийн” гэмээр байдлаас болж нэг сая хvн, би, та, Улаанбаатар хотынхон бид бvгд хорддог гэсэн тооцоо гарсан байх юм. Мєнгє цєлмєх тєслvvд 2000 оноос хойш гэр хорооллыг алдар нэр горилох, мєнгє цєлмєх хэрэгсэл болгох хєдєлгєєн эрчимтэй єрнєлєє. Сайжруулсан зуух, шахмал тvлш, цементэн гэр, цэвэр, бохир усны шугамтай гэр хороолол гээд зvсэн зvйлийг санаачлан хандивлагчдаас болон татвар тєлєгчдєєс зулгаасан мєнгєний хэмжээ 50 тэрбум хол давсан байх юм. Гэсэн ч утаа єчvvхэн ч багассангvй, нєхцєл байдал огт сайжирсангvй. Ядуурал, ажилгvйдэл, євчин зовлон дээр нь тvймэр нэрмэв. Гэр хорооллыг барилгажуулах гэсэн олны хvсэлд дєрєєлєн хадгаламж зээлийн хоршоо байгуулан луйвардах явдал ч гарав. Гэр хорооллын асуудлууд овоорохын хэрээр тєсєл санаачлагчид цулайж, тєрийн захиргааныхан унах мєнгєнєєс нь хvртэх хувиа тооцоолно. Бvх гайхамшигт тєсєл нэг томоос том дутагдал агуулжээ. Тэр нь бvгд гэр хорооллыг газартай нь хадахыг чухалчлах. Утаагvй тvлш, сайжирсан зуух vр дvнгээ єгчээ гэж мєрєєдье. Халуун ус, цэвэр ус, бохирын шугам, ая тух, сэтгэл зvйн таатай орчин гээд илvv чухал асуудлуудыг яах юм бэ? Хэн юугаар шийдэх юм ? Тэд чинь утаа шиг замхраад алга болохгvй шvv дээ. Ганцхан Улаанбаатар л утаатай юу? Гэр хорооллыг адлахдаа ганц л зvйлийг онцолж ярьдаг. Утаа гамшгийн байдалд хvрлээ л гэнэ. Туркийн нийслэл Анкара. Уулсын дунд оршдогоороо утаанбаатараараа дуудуулж буй нийслэлтэй минь адилхан. 70-аад оны дундуур тэнд бас л утаа, шаардлага хангахгvй сууцны асуудал босч, бас л мєнгє цєлмєгчид дайраад єнгєрчээ. Туркчууд шахмал тvлш, сайжруулсан зуух мэт нь асуудлыг шийдэхгvйг ухаарч нураасан хашаа хорооны буурин дээр тохилог сууц босгон газрыг эзэмшиж буй айлд єгєв. Анкара цэлмэг хот болж, цэцэглэн хєгжсєн тvvх ийм. Рио де Жанейро Бразилчууд бас л орон сууцжуулах аргыг сонгосны vр дvнд дэлхий хамгийн том хотуудад тулгардаг асуудлаа шийдэж чаджээ. Нарны хот гэх мэт хотхоныг бий болгон ядуусыг орон сууцжуулав. Хожим ямар vр дагавар гарахыг тооцоогvй нь л жаахан тиймэрхvv. Учир нь тэд ядуусыг сууцтай болгосон ч ажилтай болгож чадаагvй юм. Ажилгvй, ядуу хvмvvсийн бєєгнєрєл гэмт хэргийг гааруулах нь тэр. Сvvлдээ нарны хот руу хvн зvглэхээс айдаг болжээ. Энэ тухай урнаар єгvvлсэн бразили киног уншигч та санаж байгаа гэж найдаж байна. Куала Лумпур. Малайзад орон сууцжуулах хєтєлбєр эрчимтэй явагдав Гэхдээ бас л нэг алдаа гарсан юмдаг. Эзэнгvй, хоосон газар барьсан сууцнууд эзнээ олох гэж зовов. Газрын маргаан хийхгvй гэж амарчилсан нь цаг ямагт тєв рvv тэмvvлдэг хvмvvсийн эрэлттэй давхцсангvй. Зах зээл эрэлт, нийлvvлэлтдээ л хєтлєгдєхєєс хотын захиргааныханд захирагддаггvй хуультай. Гэхчлэнгээр Марокко, Мехико. Энэтхэг гэх мэт улс асуудлаа хэдийнэ шийджээ. Тэдний алдаа, оноо єнєєдєр бидэнд бэлээхэн сургамж болно. “Аман хуур” ба бидний туршлага Бидэнд ч бэлэн туршлага бий л дээ. Орон сууцжуулах анхны давалгаа 1960-аад онд эхэлсэн. “Аман хуур” гэж монгол хvн бvрийн сэтгэлд хоногшсон кинонд энэ тухай гайгvй сайнаар єгvvлсэн. Киноны гол зангилаа нь шавар тагзны айлыг шинэ баригдсан сууцанд шилжvvлнэ. Орон сууцны хангамж сайнгvй учраас хоёр айлыг нэг сууцанд хуваарилна. Соном євгєний аз гийхэд хvргэн болох залуу нь хєрш болно. Сууцанд шилжигсэд бvтээн байгуулалтадаа єєрсдєє rap бие оролцох бєгєєд тэдний тєлєєлєл нь ирээдvйн хvргэн хvv. Ер нь л энэ киногоор тухай vеийн асуудлыг шийдсэн гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Дараачийн давалгаанууд нь Сансар, комбинат, 3, 4-р хороолол, 1, 13-р хорооллуудыг бvтээн босгож олон єрхийн магнай тэнийлгэсэн явдал байв. Би л гэхэд талийгаач Л.Энэбиш даргын шийдвэрээр 11 дvгээр хороололд орон сууцаар шагнагдаж, хєл газар хvрэхгvй явснаа хэзээ ч мартдаггvй юм. Самбо бєхийн Холбооны даргаар хотын дарга Л.Энэбиш сонгогдоогvй бол байранд орох хугацаа минь хойшлох л байсан байх. Улаанбаатарын эргэн тойронд буй сул єртєггvй газруудад орон сууц бариад гэр хорооллынхныг шилжvvлчихье гэхэд малайзчуудын алдааг давтъя гэсэн vг. За, шилжчихлээ гэхэд Яармагаас нvvсэн Дамбын хашаанд Увсаас орж ирэх Балдангийнх суурьшина. Гэр хороолол байгаагаараа vлдэж, нєхцєл байдал хэвээр vргэлжилнэ. 40 мянган айлын орон сууц яагаад удааширна вэ? 1990 оноос хойш засаг тєрийн хэмжээнд гэр хорооллын асуудлыг дорвитой авч vзсэн явдал бол Ардчилсан намын 40 мянган айлын орон сууц хєтєлбєртэй салшгvй холбоотой. Энэ нь монголчуудын тєдийгvй гадаадын хєрєнгє оруулагчдын сонирхлыг татжээ. Солонгос, Япон, Хятад, Орос, Америк гээд олон орны барилгын салбарыг онилогчид тодров. Гадаадын хєрєнгє оруулагчдаас тавьж буй саналууд, тэдний vйл хєдлєлийг харж байхад гурван бvлэгт хувааж болмоор. 1.Том хэмжээний хорооллыг єєрсдийн хєрєнгєєр босгочихоод Засгийн газраас мєнгє нэхэж аваад явчих сонирхолтой бvлэглэлvvд. Тэд борлуулалтын асуудалтай зууралдахыг vл хvснэ. Vр дvнд нь тєрийн оролцоо гажуудал, завхрал, алдагдал, шамшигдууллыг авчрах нь гарцаагvй. Тєр бол хамгийн муу менежер. Дарамт нь татвар тєлєгчид дээр л бууна. Солонгос голдуу хєрєнгє оруулагчид ийм сонирхол илэрхийлж, хєєцєлдєж, амжуулж явна. 2.Хууль, эрх зvйн орчин тогтвортой баталгаатай байвал урт хугацааны зээл, моргэйж, ипотекийн зарчмаар хєрєнгє оруулах сонирхолтой бvлэглэлvvд. Америк, Малайзын хєрєнгє оруулагчид vvнийг эрхэмлэж байна. Тvрvvчээсээ “Stoneleigh international” компани “Гандирс” хорооллыг моргэйжээр барих санал гарган, шаваа тавьсан. УИХ моргэйж, ипотекийн хуулийг нь баталж єгєєгvйгээс удааширсан. Шvvх дамжин сунжралгvй, гэрээний нєхцєлєєр маргаанаа хурдан шийдвэрлэх боломжийг хуулиар баталгаажуулаагvй нєхцєлд моргэйж, ипотек хєрєнгє оруулагчдадаа эрсдлээс єєр юу ч авчрахгvй байх магадлалтай. Иймд хуулиа яаралтай гаргах хэрэгтэй болж байгаа юм. З.Хотын дарга нарыг аргалж байгаад жаахан газар авч тvvн дээрээ ганц, хоёр байшин бариад, хэд нугалан зарах сонирхол бvхий жижиг хєрєнгє оруулагчид. Бага орлоготой иргэдэд авлигын зардлаа шингээсэн тэдний vнэ давшгvй даваа. Ийм бvлгийнхний дунд Солонгос, Чехийн луйварчид шургалсан нь олонд нэгэнт тодорхой болсон. Энэ бvлэглэлд хамаарах хєрєнгє оруулагчид асуудлыг дорвитой шийдвэрлэхэд тусалж чадахгvй Оргvйд орвол охинтой нь дээр гэх хэмжээний л юм даа. Аль ч бvлэглэлд учирч буй дарамт бол тєрийн тvшээдийн увайгvй зан, нэхэж буй авлигын хэмжээ. Дээр хэлчсэнлэн эхний бvлэглэлийнхэн vvнийг сайтар тооцож байгаа учраас авлигачдад єєрсдєд нь ачааг нь vvрvvлээд алга болох сонирхолтой. Илvv хорлонтой байгаа биз. Би барилгын салбарт хєрєнгє оруулахаар сонирхож буй гаднынхантай цєєнгvй уулзсан. Бvгд л “Байшин барих технологи хєгжсєн одоо цагт ямар ч хvндрэлгvй. Баталгаатай тєсєлд оруулах сул мєнгє дэлхий дээр єчнєєн. Ганцхан асуудал нь єєртєє ашигтайгаар шийдэх гэсэн тєрийн тvшмэдvvд чинь хvндрэл болж байна” гэх. Эцсийн эцэст Яармаг, Дэнжийн мянга, Гандангийн гэр хорооллынхны хvслэнд авилгач тvшмэд тээг болж зовлонг уртасган, хєгжлийг удаашруулна. Монгол шийдэл “Аман хуур” киноноос харахад 40, 50 мянгатыг хятадуудын оролцоотойгоор монголчууд єєрсдєє босгочихжээ. Газраа чєлєєлсєн айл, дээр нь барьсан байранд орно, барилгадаа ажиллах хvчин болно. Монголд тохирох шийдэл биш vv ? Шинэ зvйл гэдэг сайтар мартагдсан хуучин зvйл байдаг. Хийж байсан, хэрэгжvvлж чадсан менежментээ сэргээе! Яармагийн хашааны газар дээр тохилог сууц босгоход єртєг нь авлигад єгєх мєнгєнєєс хамаагvй хямд, тєвєг чирэгдэл ч бага. Vлдсэн сууцыг нь урт хугацааны зээлээр худалдах боломжийг хуулиар бvрдvvлье. Ажиллах хvчний асуудлыг ч давхар шийднэ. Одоо барилгын салбарт ажиллаж буй хvмvvсийн талаас илvv нь гаднынхан тэр дундаа хятадууд. Єєрсдийгєє яая гэж байж гаднынхныг тэжээх хэрэг юун. Барилгын компаниуд монгол хvн барилга барьж чадахгvй гэх маягийн тайлбар хэлдэг юм. Аргагvй шvv дээ. Зааж єгєєгvй юм чинь. Энгийн хялбар ажлыг ч дєр суулгаж, сургахгvйгээр хийлгэх хэцvv. Хуучин барилгын ТМС гэж байхад тєгссєн хvмvvс єнєєдєр Монголын барилгыг авч явж байна. Тэгэхээр барих байшингуудынхаа дэргэд барилгын ТМС-ээ эхлээд босгоё. Гэр хороололд амьдарч байгаа 100 гаруй мянган ажилгvйчvvдээс сургалтын зардлыг нь даагаад бага зэрэг тэтгэмж єгєх замаар суралцагчаа, ирээдvйн ажилчнаа бэлтгээд авчихвал лавтай 150 мянга орчим мэргэжилтэн болно гэсэн vг. Одоо хашааны буланд шvлсээ хаяад, юу хийхээ мэдэхгvй зогсч байгаа залуусын толгойд Солонгос, ер нь л хилийн дээс алхаж байрны мєнгє хийх бодол эргэлдэж байдаг. Миний vед ч ийм л байсан. Хэрэв гэр хорооллынхныг “адлаад” байвал цаашид ийм л байх болно. Харин виз гаргуулах гэж чирэгдэл болохгvйгээр эх нутагтаа байраа бариад, цалингаараа авах боломжийг бvрдvvлчихвэл харийг зорих сонирхол хэнд ч тєрєхгvй. Орон сууцжуулаад дуусчихаар тэр олон барилгачнаа яах юм гэж цайлган нэг нь асууж магадгvй. 40, 50 мянгатын барилгууд ширvvхэн доргилтод нурахад бэлэн болсон “Аман хуурын” хоёрдугаар анги хийгдэх дєхсєн шvv дээ. Улсын их хурал, Засгийн газар эрх зvйн баталгаа, зохицуулалтыг сайн хийгээд єгчихвєл ертєнц дээр сул мєнгє єчнєєн. Тvvгээр иргэдээ орох оронтой, хийх ажилтай болгочих боломж байна. Гагцхvv иргэдээ эн тэргvvнд бодох иргэний зориг улстєрчдєд, эрх баригчдад хангалтгvй байгаагаас єєртєє мєнгє унагах гэсээр цаг барж, хєрєнгє оруулагчдыг vргээж байгаа бус уу. Монгол шийдлийг ахин тоймлон бvдvvвчилж vзvvлье. Гэрт байгаа айлаас газрыг нь байраар солих нєхцєлєєр тохироод, ажилгvй суугаа єрхийн гишvvдээс барилгын ТМС-д сургаж барилгачин, мужаан, цахилгаанчин, сантехникч, гагнуурчин, засал чимэглэлч, єрлєгчин гээд олон олон мэргэжилтэн бэлтгэе. Мэргэжилтнээ бэлтгээд эхлэхээр барилгын салбар аяндаа хєл дээрээ босно. Тухайлбал, тємєрлєгийн, хєнгєн бетоны, тоосгоны, карьерын аж ахуй, модны гээд олон vйлдвэрлэлийн салбар єндийх нь гарцаагvй. Яагаад болохгvй гэж. Орон сууцжуулах, ажилгvйдэл хоёрыг хамтад нь ингэж арилгаж болно. Орчин vеийн барилга нь vйлдвэрлэл, технологийн дэвшил. Газар дээр нь vйлдвэрлээд, єрєєд, босгоод байдаг болчихсон. Мэргэшсэн ажилтан л шаардлагатай. Vлдсэнийг нь урт хугацааны зээлээр сууцтай болох нєхцєлийг бий болгоод бvгдийг орон сууцжуулъя. Vvнээс єєрєєр утаа, хоцрогдол хоёрыг ялах мэх байхгvй. Яармаг маань дээр цагт наадмын зvлэг ногоон дэвжээ байлаа. Улстєрчдийн иргэдээ гэх сэтгэл дийлвээс Яармаг жаргалант амьдралын дэнж, тохилог хотхон болох цаг бий гэж би найдна. Хэрэв vгvй аваас гэр хороололд амьдрагсад XXI зуунд хєл нийлvvлэх бус XIII зууныг магтан дуулсаар л vлдэх нь. 2007.01.29 Ардын эрх

Сэтгэгдэлүүд: