Стратегиин бус орд гэж байдаг уу?

80 жилийн ємнє

    Цасан шуурга. Хээрийн шинжилгээний ангийн майханд германы хоёр геологич ярилцана. Нэг монгол ажиглана. Рудольф гэх геологич "Би дотроо эд нарыг их єрєвдєх юм. Хvмvvс нь малаасаа тун бага ялгаатай. Хvмvvс нь малынхаа vсийг дотогшоо харуулж ємссєн, малынх нь vс гадагшаа чиглэснээрээ л ялгагдах байх" гэж айлдав. Макс хэмээх нєгєє герман нь vvнийг зєвшєєрсєн ч "Уг нь их л зориг тэвчээртэй улс" гэж ємєєрєх аядав. Гэвч 1920 оны монгол орныг бодитойгоор харж байсан хvйтэн ухаант Рудольф(зєнч гэмээр) "Тийм байсан гэх ул мєр ч алга. Мохож гvйцэж дээ.
    Газрын баялаг ихтэй нь мєн ч сайхан юм. Хєгжитлєє хол байна. Улсыг нь улс шиг, хvнийг нь хvн шиг болгоё гэвэл 100 жилийн идэвхтэй ажил хэрэгтэй. Идэвхтэй шvv !" гэсэн лут дvгнэлт хийнэ. Макс "Нэг сэргэж сэхээд авбал хол явна шvv". Рудольф: -Vндэсний vзлийг нь сэргээж нvднийх нь галыг ноцоож єгєх хэрэгтэй. (яриаг нь хардангуй сонсох монгол руу харангаа) Чи энэнийг хардаа, тэмээний нvд шигээ амгалан царайлсныг харж байна уу?Тэдний яриаг ажиглаж суусан Чимэд хэмээх хєдєєх эрд хэдий vгийг нь ойлгоогvй ч "монголыг муулаад байна" гэсэн хар тєржээ."Тvмний нэг" гэж монгол кино ингэж эхэлдэг. Уг киноны зохиолыг бичсэн Л.Ванган, найруулсан Д.Жигжид нар монгол орны тєлєв байдлыг гярхай ажиглаж, ёгт маягаар харуулсан нь энэ. Маш хатуу цензурыг даван нийтэд хvрсэн ч, коммунист vзэлд нэвт идэгдсэн монголчууд зохиопч, найруулагчийн ёгт санааг ойлгосонгvй. "Новшийн" германы vгийг тунгаахыг ч хvссэнгvй. Гашуун нь германы vг vнэн байж. 1962 онд бvтээгдсэн уг киноны уран бvтээлчдэд урлагийн хvний зєн мэдрэмж тєгс байсан гэлтэй. Бvрэн дунд боловсролын гэрчилгээгvй хирнээ Д.Жигжид найруулагч тэр балар цагт эх орныхоо ирээдvйд санаа зовж, ёгтлон дvрсэлж байсныг єчнєєн сургууль соёл дvvргэсэн "мэргэн" удирдагчид одоо ч тєсєєлж, сэрж чадахгvй байна.Єнєєдєр геологич Рудольфын зєгнєж хэлсэн хугацаа дуусах дєхжээ. 87 жил єнгєрєхєд гавьтай єєрчлєлт гарсангvй. Одоо ч гадаадынхан ирж газрыг нь онгичсоор ба шинэ vеийн Чимэдvvд тэдэнд газарчилсаар... Yстэй дээл тэмээн хєсгийн оронд аяны хvрэм хєдрєн, уулын гутал жийж, бас ч vгvй жип хєлєглєжээ. Шинэ vеийнхэн Чимэд багшийг бодвол гадаад яриаг хальт ойлгох тул цаадуул нь ил муулахгvй. Чимэдvvдийн хардах сэтгэл 20 оныхоо хэвээр vлдсэн агаад авууштай нь хэдэн жил болоод улс нь хєгжихийг єєрсдєє мэдэмхийрээд зарлачихтайгаа болжээ. Тэр цагт ч, одоо ч газрын баялгаа єєрсдєє ашиглаж эс мэднэ, эс чадна. Гаднынхан ирж ингэж, тэгэж гийгvvлье гэх ба монголчууд нь тэднийг бас єєрсдийгєє хардсаар "алтан дээр сандайлсан гуйлгачин" гэж цоллуулсаар...

Стратегийн орд газар

     УИХ дахь АН-ын зєвлєл "Монгол улс стратегийн 21 орд газартай юм байна, энэ жагсаалтыг баталъя" гэхэд МАХН-ын бvлэг "vгvй, 16 стратегийн орд байгаа" гэж мэтгэнэ. "Мэргэн" Ерєнхийлєгч хажуугаас нь 21 ч биш, 16 ч биш 49 байх ёстой гэж лvндэгнэв.
Аль аль нь ахиухан орлого олох уурхайг л стратегийн орд гэж тодорхойлоод байх шиг. Бага орлоготой мянган уурхай нийлээд стратеги биш vv? Стратегийн бус юм гэж энэ улсад бий юу?
1989 онд 84 мянга гэж тоологдож байсан бугын сvрэг стратегийн гэдэг тодорхойлолтонд багтаагvйн улмаас эдvгээ таван мянга хvрэхтэй vгvйтэй болжээ. Талаар нэг тарвалзаж байсан тарвага хэмээх зургаа дахь "мал" маань улаан номонд орохдоо тулав. Арын сайхан Хангайд арзайж ургадаг самар "стратегийн бус" байснаас шуналын тvймэрт єртєж мєнх ногоон хушин ой сєнєж байна. Газар нутгийнх нь 10 хvрэхгvй хувь нь ойгоор бvрхэгддэг монгол улсад ширхэг мод ч стратегийн ач холбогдолтой санагдах юм. Гэхчилэнгээр тэмээний таваг идэх гэсэн дотор хvний хvслийг гvйцээхээр тэмээгээ хядлаа. "Ноолуур vнэтэй авна" гэсэн зараар ямаагаа єсгєж, бэлчээрээ барлаа. "Нvvрс авна" гэсэн vг урдаас шидэх тєдийд уралдан лицензийн наймаанд хошуурч байна. Бvгд л хєршєєс чиглvvлсэн стратегийн бодлогын золиос.
Бидний стратегийн бус гэж vзсэн бvхэн хєршєд маань стратегийн ач холбогдолтой. Монгол самраар тэрбум хятад дутах нь юу л бол. Гаалиар амь єрсєн байж нэвтрvvлсэн тавин тонн са¬мар нь хєєрхий, ганц єдєр Бээжингийн метронд зарагдаад дуусах биз. Тарваганы арьс нємєрсєнгvй гээд хятадуудын амьдралд єєрчлєлт орох уу. Бугын чив, эвэргvйгээр тэд vхэх vv. Асуудлын гол нь монголын баялаг шавхагдаж, vр дvнгvй vрэгдэхэд байгаа ч юм шиг.
Гаднынхан аль эртнээс монголын баялгийг стратегийн нvдээр харж байсныг дээр дурдсан кинон дээр бас дvрслэн vлдээжээ. Монголчууд нь германуудыг "Хаа холоос чулуу тvvх гэж ирээд тvвэг уддаг хvмvvс" гэж тодорхойлох зуур герман эр Макс монгол хэлийг гvнзгий судалж "хярамцаг" гэж vг ямар утга илэрхийлээд байгааг асууж шалгаана. Энэ байдлаас нь германууд алс хэтийн зорилго євєртєлж байсан нь тодров. Берлинээс ирсэн факст бодит байдлыг тов тодорхой єгvvлжээ. "Яаралтай нутаг буц. Наадуулын чинь шилж авсан зам нь хувьсгал, тулж тvших орон нь Орос боллоо. Оросыг дагаад яах л бол доо?
 

"Гэнэт тодорсон стратегич

Ерєнхийлєгч Н.Энхбаяр єнгєрсєн намар НVБ-ын чуулганд оролцож ирээд нэгэн сvрхий мэдэгдэл хийлээ. "Монгол улс 150-р байранд явж байна" гэдгийг Нью Иоркт очоод л мэдсэн юм байх. Эргэж ирээд УИХ-ын индэр дээрээс нээлтээ зарлав.
Ємнє нь дєрвєн жил Ерєнхий сайд хийж байхдаа мэдээгvйгээ, НVБ-ын чуулганд очоод мэдэж гэнэ. 1996 оноос хойш нам, тєрийг хослуулан захирах болсон хирнээ суган доогуур нь бугын эвэр, чивнээс єгсvvлээд тарвага, тэмээ, шадруудынх нь хураасан тємєр хvртэл тэрбумаар нь тоологдох стратегийн бараанууд цувж байхад анзаарсангvй юу, эс анзаарагчийн дvр эсгэв vv. 150-р байранд очиход чухам тэр єєрєє, тvvний гарт базагдсан нам нь голлох vvрэг гvйцэтгэснийг мартав уу. "Бид Ємнєд Солонгосоос 40 жилийн хойно, бараагvй хаягдаж явна" гэдэг дvгнэлтээ Ерєнхий сайд байхдаа яагаад хийгээгvй юм болоо. 2000-2004 он хvртэлх дєрвєн жилийн хугацаанд авилгыг цэцэглvvлж, хуучин арга барилыг сэргээж улс орны хєгжлийн хэдэн арван жилээр хойшлуулан чангааснаа яагаад дурсахгvй байна аа.
Нам нь дангаараа засаглаж, тvvний толгойд Н.Энхбаяр ганцаараа ноёрхож байхдаа хоцрогдож яваагаа анзаарах сєхєє байсангvй болж таарав. Гаалийн "алтан vеийг" эхлvvлээд, Эрдэнэтэд хувийн хяналтаа тогтоож, эхнэрээрээ Тагнуулын Тєв Газрын архивыг "цэгцлvvлэнгээ" дєнгєж "500 саяыг амалж" удирдагчаа доромжилсон авилгачныг илчлээд, хажуугаар нь улсаа 2020 оноос л хєгжvvлэх "стратегээ" боловсруулаад завгvй байсан гэж цайруулъя.
Стратегийн орд газар хэд байвал зохихыг "стратегидэж" зааварласан тvvний онолд єєрийнх нь зарласан "улсаа хєгжvvлэх стратегийн" уралдаанд ирсэн санаанууд багцлагдсан бололтой. Идей байхад идэх хvн ямагт олддог. Ерєнхийлєгч бусдын санаанууд дээр єєрєєсєє ганц нэг тоо л нэмжээ. "2020 оноос улсаа хєгжvvлье, стратегийн орд газар 49 байя, Ємнєд Солонгосоос 40 биш 4 жилийн хойно давхия л даа". Уг нь бол Ванган, Жигжид нарын тэртээ 1962 онд уран сайхнаар хэлснийг олиг муутайгаар давтжээ.
Монгол хvн 60 хvрч ухаан ороод, 61-тэй vхдэг гэсэн vгийг батлах гэсэн мэт Ерєнхийлєгч маань 11 жил хийгээгvй, бодоогvйгээ, 12 дахь жилээсээ л бодож эхлэв. Тэр одоо лут стратегич болжээ.

Сvvлчийн боломж

Хувь заяа бидэнд сvvлчийн боломжийг санал болгож байна. Монгол улс одоо л сэхэхгvй бол хэзээ ч босохгvй.
Хойд, урд хєрш эдийн засгийн хувьд хєл дээрээ баттай зогсжээ. Тэдний єсєн нэмэгдэж байгаа барагдашгvй эрэлт, хэрэгцээний vзvvрт монгол, тvvний баялаг харагдаж эхэллээ.
Биднийг стратегийн орд хэд байвал зохилтойг мэдэмхийрэн маргаж байх зуур тэдний нvд бvх баялгийг маань стратегийн ач холбогдлоор харж, хэрэгжvvлэх тєлєвлєгєєгєє давхар бодож байгаа. Ямар ч дайн тулаан, хэрvvл маргаангvйгээр, хvч заралгvйгээр єєрсдийн болгоно. Тэдний геополитикийн тооцоонд авилгач тvшмэд, хувиа хичээгч улс тєрчид хамгийн тvрvvнд ашиглагдахаар орсон байгаа. Хууль гэж сайхан юмаар гул барьж стратегээ хэрэгжvvлэх тул худалдагдах улстєрч олон байвал зvгээр. Хєршvvдийн энэ стратеги хэрэгжвэл бид 2020 он гэхэд Латин Америк, Африкийн баян хирнээ гуйлгачин орнуудын эгнээнд жагсаж Ерєнхийлєгчийн маань "Солонгосын араас дєрвєн жилийн л хоцрогдолтой давхих" мєрєєдєл ус болно.Гадаадынхан газрын баялгийн салбарт ноёлох байдалтай болж, орлого тэнцвэргvй хуваагдаж эхэлбэл аажимдаа vзэн ядах, хорсох сэтгэлгээ хуримтлагдсаар тvvнийг "зоримогоор" шийдвэрлэх vндэсний удирдагчийг хvсэмжилнэ. Тэр цагт "удирдагч" гадаадынхныг хєєж гаргах гэсэн олны хvслийг дагуулан тонгорох замаар хязгааргvй дарангуйллаа тогтооно. Ийм тєсєєллийг тархиндаа цогцлоосон хvмvvс "Ерєнхийлєгчийн засаглал" гэж гайхамшигтай зvйл байдаг тухай суртал ухуулгыг цацаад эхэлжээ. Тэд энэ зорилгоор эхний ээлжинд 300 сая тєгрєг тєсєвлєж "Монмедиа" гэж нэртэй тархи угаах бvлэг хvртэл байгуулсан байна. Єєрийгєє Рихард Зорге-тэй зvйрлэж нууц нэрийг нь зээлдэн элдвийг бичигч нэгнийг элсvvлж гvйцэтгэх албаа тохоожээ.
Монголын газрын баялгийн хуваарилалтаас vvдэх vр дагаврын тод хоёр хувилбарыг зураглахад ийм байна.Тэгэхээр яах вэ? Бvх баялгаа стратегиин гэж vзэх шаардлагатай. Yндэсний vйлдвэрлэгчид, монголчууд баялгаа эзэмших, ашиглах эрхийг давуу олгох хэрэгтэй. Монгол хvн уурхай авчихвал балрах гээд байгаа юм шиг сэтгэхээ болъё. Харин ч монгол хvн давуу эрхтэйгээр оролцож, хянаж, зохицуулахгvй бол балрах цаг ойрхон иржээ. Ядаж л 51 хувь монголчуудын мэдэлд байх ёстой.
Мэдээж бvх зvйлийг зах зээлийн зарчмаар хэрэгжvvлнэ. Хувьцаа, тендер, хєрєнгє оруулалт, зээл, ил тод тунгалаг байдал. Хэн ямар хєрєнгєєр юу хэрэгжvvлээд байгаа нь олон нийтэд тодорхой байж орлого, зарлага нь ойлгомжтойгоор мэдээлэгддэг байна. Уул уурхайн хувьцаа эзэмших бололцоог монголын иргэдэд нээлттэй болгоно.Гадаадын хєрєнгє оруулалтыг хэт шvтвэл баялаг маань бидний хяналтаас гадуур урсах магадлал их байна. Хууль эрх зvйн хувьд баталгаатай орчин бий болгосон нєхцєлд монголын компаниуд дэлхийн зах зээлээс мєнгє татах боломж бэлээхэн бий. Энэ бvхэн эхэлсэн.
Гаднынхны мэддэг, чаддаг юмыг монгол хvн ашиглаад, хєлслєєд, тvрээслээд, худалдаж аваад хийж болно шvv дээ. Бvх санаачлагыг гаднынханд єгснєєр тvй ч vгvй хоцорсон баян гуйлгачид Африкаар дvvрэн байгаа нь хангалттай сургамж. "Надад тулах цэг єгєєч. Тэгвэл би дэлхийг эргvvлмээр байна" гэж эрт цагт грек математикч хэлсэн шиг Монгол хvнд боломжийг нь єгвєл хэнээс ч дутахгvй. Адилхан тархи, бие хаа, гар хєлтэй. Хамгийн гол нь ба¬талгаатай баялаг байна. Тэрийгээ vнэлvvлээд, барьцаалаад хєрєнгє босгох боломж бэлээхэн байхад заавал гаднын мєнгєтэй хvнд найдаж, тvвэг дуудах юун. Боломжийг бид єєрсєндєє л олгохоос хэн нэгэн бидэнд бий болгож єгєхгvй.Нэгэнт хєрш зэргэлдээ том зах зээл бэлэн байгаа юм чинь бид єєрсдийн эрх ашгийг эн тэргvvнд бодолцсон наймааг хийх хэрэгтэй. Vндэстний эрх ашиг гэж байхаас ахан дvvсийн найрамдал гэж байдаггvйг тvvх харуулсан. Хэн хэндээ ашигтай байх хувилбараар л газрын баялгаа эргэлтэд оруулах хэрэгтэй.
Тэрнээс биш энэ ах, тэр сайн хєрш, ах тємєр замыг шийднэ, хєрш цахилгаан станц єгєх юм гэх маягийн нялуун vгээр халхавчлан хуурч, vндэсний эрх ашгийг хоёрдугаарт тавих маягаар асуудлыг шийдэх гээд байгаа хvмvvсийг дагах нь аюултай vр дагавар авчирна.Тєр засаг иргэдийнхээ эрх зvйн чадамж, баталгааг хангаж єгєєд хамгаалаад, дэмжээд л байж байх хэрэгтэй ш дээ. Тэрнээс тєр аж ахуйд хутгалдвал муугаас єєр vр дvнг хvлээх хэрэггvй. Тэгэх аваас тєр хэмээх эзэн биегvй "чєтгєрєєр" дамжуулан гаднынхан хуруугаа дvрэх, бодлогоо хэрэгжvvлэх болно. Хэн ч буруутахгvй, тєр л хараал идсээр хоцорно. Газрын баялгаас нийт ард тvмэнд тvгээхдээ татвар, шимтгэл гээд нийтэд тvгсэн ойлгомжтой хэлбэрийг ашиглахгvйгээр энэ тэр хvний хишиг, хувь гэхчилэнгийн суртал ухуулгын чамин нэр хэрэггvй. Ийм байдлаа мєнгє тараах нь хэсэг хvний сурталчилгаа, нэр олох хэрэгсэл болохоос илvv vр дvн єгєхгvй. Тєр татвар, шимтгэлээр бvрдvvлсэн хєрєнгєнєєсєє хєгжлийн тулгамдеан асуудлуудыг шийдвэрлэж, эмзэг хэсгийнхнийг тэтгэж, нийт иргэд нь олборлох салбарт хувьцаа хэлбэрээр хєрєнгєє байршуулах, ашиг хvртэх боломжийг дvvрэн хангах нь илvv ирээдvйтэй, итгэл тєгс зам юм. "Тvмний нэг" кинон дээр германууд бас нэг vнэн vг хэлжээ. "Эд нар нэг сэргээд сэхээд авбал хол явна шvv"

Тvмнийг биш бvгдийг


Зургаан жилийн ємнє МАХН "Тvмнээ ядуурлаас аварна" гэсэн уриа цууриатуулаад бараг биелvvлжээ. Тvм гэдэг нь 10 000 гэсэн тоон утгыг илэрхийлэх бєгєєд МАХН хяналтгvй засаглаж байсан жилvvдэд Н.Энхбаярыг дагаж гvйсэн, гаальд шургалсан, хуулийг гууль болгосон тvм орчим хvн "ядуурлаас" эгнэгт аврагдаж амжсан байна. Харин тэр тvмд багтаагvй олонхи vгvйрэн хоосорсон. МАХН удирдагчаа "тvмнийг л аврах" зорилгоо биелvvлсэн гэж vзсэн тул цаашид "Бумыг ядуурлаас гаргах, бvгдийг нь баяжуулах" талаар ярихыг ч vл хvсэх болжээ.
Тvмний нэгийг ч, тvмнийг ч биш монголын нийт иргэдийг ядуурлаас гаргах хэмжээний газрын баялаг бидэнд бий. Гаднынхнаар тvрээ барьж байгаад єрсєж, ахиухан хувь хvртэх гэж улайрагсад бvгдээрээ хvртэх боломжийг хаахаар элдвийг эрэлхийлж байна.
Монгол хvн эх нутагтаа илvv эрх, жаргалтай байх сvvлчийн боломжийг Монгол хvн эх нутагтаа илvv эрх, жаргалтай байх сvvлчийн боломжийг монгол нь монголдоо олгоё ! Улс шиг улс, иргэд шиг иргэдтэй болохын тулд бид маш идэвхтэй ажиллах хэрэгтэи. Идэвхтэй шvv!
ЖИЧ: Уншигч танд л гэж хэлэхэд "Тvмний нэг" кино єнєєдєр 23 цаг 30 минутаас С1 телевизээр гарах юм байна лээ. Та ядаж эхний 15 минутыг тухалж vзэхийг хичээгээрэй.
/УИХ-ын гишvvн Х.БАТТУЛГА бичиж байна/
Ардын эрх сонин 24 /556/

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.